Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1188 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 751 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 433, зөөвөрлөгдсөн 3 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд болон архаг хууч, хавсарсан оноштой 12 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1661 болов. Нас баралтын шалтгааны дийлэх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар 17727 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- Хөнгөн: 8568
- Хүндэвтэр: 6784
- Хүнд: 2032
- Нэн хүнд: 343 хүн байна.
Гэрийн хяналтад 49840 хүн байна.