Сүүлийн үед хэвлэлээр гарч байгаа мэдээ, мэдээллийг харвал олон жилийн турш цагдаа нөхрийнхөө дарамтад байсан бүсгүй учир битүүлгээр өндрөөс унаж амь насаа алдсан тухай, уулнаас хоёр эмэгтэйн цогцос олдсон тэгэхдээ толгой, хөл гарыг нь тасалж, бүр овоон дор булсан байсан гэхчлэн үргэлжилнэ. Эмэгтэйчүүд гадуур гарсан ч амь насанд нь аюултай, гэртээ байсан ч гэр бүлийн хүчирхийлэлд дарамтлуулж хорвоогоос халих цөвүүн цаг иржээ. Үнэндээ эрэгтэй, эмэгтэй хоёр хүйсийн хүмүүс бие, физиологийн хувьд ялгаатай ч нийгмийн нэг гишүүний хувьд ямар ч эрх, үүргийн ялгаагүй амьдрах ёстой. Энэ бүхэн Үндсэн хуулиар баталгаажсан улс оронд бид амьдарч байгаа. Гэвч өнөөдөр өрнөж буй үйл явдлууд үүний яг эсрэг байна. Эмэгтэй хүнийг өшиглөх эрх ганц л хүнд буй. Тэр нь эхийнхээ хэвлийд өсөн бойжиж байгаа бяцхан үрд нь байдаг. Өөр хэнд ч биш. Энэ ертөнцөд хүн болон мэндлэхээр ирсэн тэр бяцхан хүний жаахан хөлөөрөө нудчин эхийнхээ хэвлийг өшигчих нь хязгааргүй аз жаргалыг бэлэглэж байдаг. Заримдаа эхийнхээ ууж байгаа аягатай цайг нь цалгиатал нудчих нь бий. Харин үүнээс өөрөөр өшиглөж, өр рүү нь чичиж болохгүй.
Онлайн ертөнцөд ихээхэн тархаж байгаа “Эмэгтэй хүнийг өшиглөх эрх зөвхөн хэвлийд байдаг үрд нь л буй” гэдэг үгтэй санал нэгдэж, лайк дарсан олон мянган хүн энэ бодлоо өөрийнхөө хийдэл, байдалтайгаа тохируулан бүсгүй хүнд хүндэтгэлтэй хандаасай билээ.
Э.ЭНЭРЭЛ
One reply on “Эмэгтэй хүнийг өшиглөх эрх зөвхөн хэвлийд нь бойжих үрд нь л байдаг”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru