Categories
мэдээ нийгэм

Эмч, сувилагч нар эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологид суралцлаа || DNN.mn

Хүүхдийг Ивээх Сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад Ковид-19-ийн хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархвар зүйн хяналтыг дэмжих” (EpiC) төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөр Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, сумын эрүүл мэндийн төв дэх Ковид-19-ийн халдварын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтны чадавхыг сайжруулах мөн амьсгалын аппаратын хэрэглээ, хүчилтөрөгчийн экосистемийг бэхжүүлэх болон Ковид-19-ийн халдварын амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд эмнэлгийн ажилчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх зорилготой юм.

Төслийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, Төв аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн эмч, сувилагч нарт “Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи арга, аргачлал” сургалтыг 2 дугаар сарын 23-25-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Сургалтад оролцогчид цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын сүүлийн үеийн дэвшилтэт технологи арга, аргачлалд суралцаж, өөрсдийн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэв.

Сургалтын модулийг USAID-ийн болон EpiC” төслийг олон улсад хэрэгжүүлэгч АНУ-ын FHI 360 төрийн бус байгууллагын зөвлөсний дагуу АНУ-ын Калифорнийн Их сургууль, БНХАУ-ын Хонконгийн Их сургууль зэрэг олон улсын эрдэм, судалгааны байгууллагаас гаргасан зөвлөмж, материалууд дээр үндэслэн Эрүүл мэндийн яамны Яаралтай тусламж, Эрчимт эмчилгээ, Мэдээгүйжүүлэг судлалын мэргэжлийн зөвлөл, Монголын Амь тэнссэн төлөвийн анагаах ухааны нийгэмлэгтэй хамтран боловсруулжээ. Уг сургалтыг тус зөвлөлийн сургагч багш, зөвлөхүүд, эрчимт эмчилгээний тэргүүлэх мэргэжилтнүүд удирдан явууллаа хэмээн ЭМЯ мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *