Categories
мэдээ нийгэм

Эмч нарын хариуцлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ

Эрүүгийн шинэ хуульд эмч алдаа гаргасан тохиолдолд хариуцлагыг нь өндөржүүлсэн билээ. Гэвч зарим эмч нарын зүгээс ажиллах орчин нөхцөлийг сайжруулаагүй, ачаалалтай, тоног төхөөрөмж тааруу нөхцөлд “шоронжсон” хууль хэрэгжүүлж байна хэмээн эсэргүүцсээр байгаа. Тэгвэл шинэ хууль, эмчийн хариуцлагын тогтолцооны асуудлаар салбарын яамнаас ирэх долоо хоногт хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ. Хуулийн байгууллагынхан, эмч нараас бүрдэх том хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж асуудлыг шийдвэрлэх юм байна.

Дашрамд дуулгахад, өнгөрөгч мягмар гаригт л гэхэд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооныхон эмч нарын төлөөлөлтэйгөөр хэвлэлийнхэнд хандсан. Тэд Эрүүгийн шинэ хуулийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял эдэлнэ” гэж заасныг дурдсан юм. Орчин нөхцөл, ачааллыг нь тооцоололгүй хууль гаргасанд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *