Categories
мэдээ нийгэм

Элэгний С вирусийн эсрэг эмийг өнөөдрөөс үнэ төлбөргүй олгож эхэллээ

ЭМЯ, Монгол Эм Импэкс Концерн хамтран элэгний С вирусийн эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг тэглэх чиглэлээр оны өмнөхөн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Ингэснээр өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, иргэдээс гарах эмийн зардлыг бүрэн хөнгөлөн, Ледвир эмийг өвчтөн үнэ төлбөргүй авах боломж бүрджээ. Монгол Улсын Засгийн газар, төр хувийн хэвшлийн байгууллагууд хамтран 2020 онд элэгний С вирусээс бүрэн ангижирсан дэлхийн анхны улс болох зорилт бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

Ингэснээр элэгний С вирусийн халдвар, түүнээс шалтгаалсан элдэв хүндрэл, нас баралтыг бууруулах цаашлаад элэгний С вирусийн халдвараас ангижирсан анхны улс болоход томоохон түлхэц болж байгааг албаны хүмүүс онцолж буй. ЭМЯ-наас элэгний С вирусийн өвчлөлийг бууруулах, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээний зардлыг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ удаад тус компанитай хамтран элэгний С вирусийн эсрэг Ледвир эмийг өвчтөн үнэ төлбөргүй авах боломжтой боллоо. Элэгний С вирүсийн эсрэг ЛЕДВИР эм нь 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нд албан ёсоор Монголын эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 9000 гаруй хүн энэхүү эмийн эмчилгээнд хамрагдаж, аюулт өвчнөө эмчилсэн байна. Энэхүү эм нь элэгний С вирусийг 99 хувийн үр дүнтэйгээр эмчилдэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан бүтээгдэхүүн юм. Ледвир эмийг энэ сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалтай иргэдэд үнэ төлбөргүй олгож эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *