Categories
мэдээ эдийн-засаг

“Экспо Монголиа 2017”-д 100 гаруй бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, технологио танилцуулна

Экспо Монголиа 2017 зурган илэрцүүд

“Экспо Монголиа 2017” бүх салбарын тогтвортой хөгжлийн олон улсын үзэсгэлэн, бага хурал ирэх аравдугаар сарын 10-12-нд “Мишээл Экспо” төвд болох гэж байна. Олон улсын тав дахь удаагийн үзэсгэлэнд 100 гаруй оролцогчид бүтээгдэхүүн, техник технологио танилцуулах юм. Үүнээс гадна 2000 гаруй зочид, төлөөлөгч, мэргэжилтнүүд нэгэн дор цугларч, бизнесийн харилцан түншлэл, бүтээгдэхүүн борлуулалтын гарцыг олох, сүүлийн үеийн инновацийг толилуулах юм.

Үзэсгэлэнд оролцогчид “Эскпо Монголиа 2017”-ын зохион байгуулагчдаар дамжуулан олон улсын зочид төлөөлөгчидтэй урьдчилан товлосон уулзалт хийх боломжтой аж. Үзэсгэлэнг ХНБГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний яам болон Германы “Хүнд машин механизм үйлдвэрлэгчдийн байгууламжийн холбоо” (VDMA), Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим, Монгол дахь Америкийн Худалдааны Танхим, Франц Монголын Худалдааны Танхим, Монголын Бизнесийн зөвлөл, “Mining Journal” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага, холбоодын дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *