Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эко кар центр” ХХК-ийн хамт олон Сайед Моллайд автомашин бэлэглэж, цаашид хамтран ажиллах санал тавилаа

“Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д ДАШТ-ий алт, хүрэл медальт Саейд Моллай мөнгөн медаль хүртэн билээ.

“Эко кар центр” ХХК-ийн хамт олон дуртай нэг машинаа сонгож авах эрхээр түүнийг шагнаад байсан.

Тэгвэл өнөөдөр буюу наймдугаар сарын 6-ны өдөр олимпийн мөнгөн медальт Сайед Моллайд “Эко кар центр” ХХК-ийн зүгээс хүссэн машинаа сонгон авах эрхийг гардууллан машинаа сонгон авлаа. Мөн дээрээс нь таван сая төгрөгийн батламж болон гурван жилийн турш үнэгүй машинаа оношлуулах, засвар үйлчилгээ хийлгэх эрх олголоо.

No description available.

Дашрамд хэлэхэд Сайед Моллайн цаашдын уралдаан тэмцээнд “Бичил глобал санхүүгийн нэгдэл”-ээс хамтран ажиллах санал тавилаа.

No description available.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *