Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын бүртгэл дуусахад долоо хоног үлдлээ

Энэ жилээс эхлэн Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй хүүхэд бүр монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр болсон. Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч бүр монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх болсон.

Уг шалгалтад хэмжээст оноогоор 400 ба түүнээс өндөр оноо авч байж, ЭЕШ-нд орох эрх нь нээгдэх бөгөөд өмнөх онд төгссөн бүртгүүлэгчид www.eec.mn хаягаар орж Монгол хэл бичгийн шалгалтадаа бүртгүүлэх ёстой. Шалгалтын бүртгэл дуусахад долоо хоног үлдлээ. Монгол хэлний шалгалтдаа гуравдугаар сарын 9-өөс өмнө, ЭЕШ-даа дөрөвдүгээр сарын 20-оос өмнө амжиж бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, дахин бүртгэл явуулахгүй гэдгийг албаныхан хэлж байна. Мөн бүртгэлийн хуудсаа хэвлэн авч, Боловсролын үнэлгээний төвд очиж гарын үсэг зуруулж баталгаажуулалт хийлгэх ёстой юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *