Categories
мэдээ соёл-урлаг

Ээжээ надтай гэрлээч” маргааш нээлтээ хийнэ

    “Милл” кино компани болон “Mongolfilm group”-ийн хамтын бүтээл “Ээжээ надтай гэрлээч” УСК маргааш нээлтээ хийнэ. Тус киноны найруулагчаар Л.Лхагважаргал, Б.Мөнхбат, зохиолчоор Д.Мөнбат, зураглаачаар Б.Отгонзориг нар ажилласан байна. Харин гол дүрүүдэд жүжигчин Б.Хулан, У.Анхбаяр, Г.Ган-Очир /9 настай/, Б.Баттөмөр, Ч.Ундрал нар тогложээ. “Ээжээ надтай гэрлээч”  кинонд гэр бүлийн амьдралын зөрчил, салалт зэрэг нь  хүүхдэд  хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг зорьсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *