Categories
мэдээ нийгэм

”Ээж бүхний дуу хоолой” тайван жагсаал болно

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу өнөөдөр Чингис хааны талбайд 12.00-15.00 цагийн хооронд “Ээж бүхний дуу хоолой” тайван жагсаал болно. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Монголд анх удаа жинхэнэ утгаар нь тэмдэглэн өнгөрүүлэх зорилготой уг тайван жагсаалыг фэйсбүүкын “Ээж бүхний дуу хоолой” группээс санаачлан зохион байгуулж байгаа аж.

Жагсаалын үеэр эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрхийг хамгаалахын тулд Монгол улсын Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахыг УИХ-аас, хүүхэд хамгааллын бодлого нэн даруй боловсруулж хэрэгжүүлэхийг Хүүхдийн төлөө үндэсний газраас шаардах юм байна.

Түүнчлэн жагсаалд оролцогч хүмүүсийн дунд гарын үсгийн аян, захидлын аянг өрнүүлэх юм байна. Жагсаал эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *