Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засаг 6.9 хувиар өсөхөд уул уурхайн салбар голлон нөлөөлжээ DNN.mn

Монгол Улсын эдийн засаг 2023 оны гуравдугаар улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 6.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Тодруулбал, дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2023 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 46.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.6 (29.5%) их наяд төгрөгөөр өссөн бол 2015 оны зэрэгцүүлэх үнээр 21.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (6.9%) их наяд төгрөгөөр өслөө.

Эдийн засаг өсөхөд уул уурхайн салбарын идэвхжил хамгийн их нөлөөлсөн бөгөөд эхний есөн сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад уул уурхайн салбар 33 хувиар өсчээ. Мөн үйлчилгээ, аж үйлдвэр, барилгын салбар өсөлттэй гарсан аж. Харин хөдөө аж ахуйн салбар -9.1 хувийн агшилттай гарсан байна.

Эдийн засаг 6.9 хувиар өсөхөд уул уурхайн салбар голлон нөлөөлөв

Энэ онд уул уурхайн салбар тэр дундаа нүүрсний экспорт сайн байгаа нь нийт эдийн засаг болон төсвийн үндсэн үзүүлэлтүүд давж биелэхэд голлон нөлөөлж байгаа билээ. Он гарснаас хойш Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 20 тэрбум ам.долларт хүрснээс экспорт 12.5 тэрбум ам.доллар, импорт 7.6 тэрбум ам.доллар болж гадаад худалдааны тэнцэл 4.9 тэрбум ам.долларын ашигтай гараад байна.

Эхний арван сарын байдлаар 12.5 тэрбум экспорт хийснээс 56.5 хувь нь нүүрс,  17.7 хувь нь зэсийн баяжмал, 5.1 хувийг алтны экспорт тус тус эзэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *