Эбола вирусаас урьдчилан сэргийлэхийн тулд тахалын эх үүсвэр болоод байгаа зэрлэг ан амьтдыг агнаж болохгүйд Африкийн иргэдийг итгүүлэх хэрэгтэй гэж Их Британийн “The Independent” сонин мэдээлж байна.
Эбола вирусыг тээгч болон тараагч нь сарьсан багваахай, горилла сармагчин, гахай гэж ДЭМБ мэдэгдсэн юм. Тэдний махыг идэх, тэдэнд хазуулах болон тэдний биеэс ялгарсан шингэнээр дамжин халдвар хүний биед ордог аж.
Африкийн улс орнуудад ан амьтан агнах технологи хөгжөөгүйн улмаас ихэнх хүмүүс зэрлэг ан амьтдыг агнан махны хэрэгцээгээ хангадаг.
Судлаачдын мэдээлж буйгаар Конго улсын бүс нутгийн хүмүүс жилд таван сая тонн ангийн мах иддэг аж.
Африк тивээс тархаж буй өвчлөлүүдийн ихэнх нь сарьсан багваахай, харх, сармагчин, гөрөөс зэрэг зэрлэг ан амьтдын махыг хэрэглэж буйгаас болж байна гэж The Independent мэдээлэв.
Хамгийн сүүлийн мэдээгээр эбола вирусээр 8399 хүн өвчилж, 4033 нь нас бараад байна.