Categories
мэдээ нийгэм

Е-Mongolia-д, нотариатын үйлчилгээ нэмэгджээ DNN.mn

“Е-Mongolia 3.0” шинэчилсэн хувилбарыг танилцууллаа. Шинэчлэл хийгдсэнээр иргэд өөрийн фэйсбүүк хаягийг E-Mongolia системтэй холбон төрийн үйлчилгээний мэдээллээ мессенжэрээр авах боломжтой болжээ.

Өөрөөр хэлбэл, фэйсбүүк хаяг, мэйл, E-Mongolia аппликэйшний “push notification”, хувийн мэйл хаягуудаас сонгон баримт бичгийн хугацаа дууссан сонордуулга, төлбөрийн нэхэмжлэх болон төрийн үйлчилгээний мэдэгдлийг шууд хүлээн авах юм байна.

E-Mongolia систем хэрэглэгчдийн 85 гаруй хувь нь гар утасны аппликэйшнээр дамжуулан үйлчилгээ авдаг тул “E-Mongolia 3.0” хувилбараар дараах шинэчлэлүүдийг хийсэн байна.

Үүнд:

  • Хэрэглэгчид иргэний үнэмлэхийн зургаа харуулахгүй байх, бүрсийлгэх, dark mode горимоор ашиглах зэрэг тохиргоог өөрөө хийх,
  • Дөрвөн оронтой код хийлгүй хурууны хээ болон царай таньж нэвтрэх,
  • Яаралтай тусламжийн тусгай дугаарууд руу шууд дуудлага хийх,
  • Тухайн хэрэглэгчийн хамгийн их ашигладаг үйлчилгээг хамгийн ойр харуулах буюу хандалт ихтэй үйлчилгээ санал болгох боломжтой болсон аж.

Түүнчлэн харааны бэрхшээлтэй иргэд ашиглах боломж, бичиг баримтуудын хугацаа дуусах, шаардлагатай өөрчлөлт хийх мэдэгдэл ирэх, нотариатын үйлчилгээ нэмэгджээ.

2 replies on “Е-Mongolia-д, нотариатын үйлчилгээ нэмэгджээ DNN.mn”

I have been browsing on-line more than 3 hours nowadays, but I never discovered any attention-grabbing article like yours. It is lovely worth enough for me. In my opinion, if all webmasters and bloggers made good content as you probably did, the internet will probably be much more helpful than ever before.

I am extremely impressed with your writing skills as well as with the layout on your blog. Is this a paid theme or did you modify it yourself? Anyway keep up the excellent quality writing, it’s rare to see a nice blog like this one these days.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *