Хотын дарга Э.Бат-Үүл дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр АН, МАХН-ы хамтын гэрээг эсэргүүцэв. Уг гэрээ нь 2020 он хүртэл АН, МАХН-ын хамтран ажиллах гэрээ юм. Тус гэрээнд АН-ыг унагаах гурван заалт орсон хэмээн Э.Бат-Үүл үзэж байна. Тухайлбал, МАХН-ын сонгуульт ажлыг дэмжиж ажиллах, сонгуулийн тойрогт нэгнийхээ саналыг унагаахгүй байх зэрэг заалт орсныг тодотгов. Мөн тэрээр хэлэхдээ “Би хувьдаа МАХН-
“Би хувьдаа МАХН-ыг дэмжиж ажиллахгүй. АН авлигын эсрэг ажиллахаар гарч ирсэн атлаа авлигын загалмайлсан эцэг гэгддэг Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ыг дэмжиж ажиллана гэдэг нь буруу” гэв. Түүнчлэн энэ гэрээг хийхдээ Н.Алтанхуяг намынхаа бусад гишүүдэд мэдэгдээгүй гэлээ.
Л.Төр