Categories
мэдээ нийгэм

Дүүрэг, өрхийн эмнэлэг бэлэн байдалд ажиллана

Маргааш дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, Өрхийн эмнэлгүүд болон Шүд Эрүү нүүрний эмгэг судлалын төв 10-16 цагийн хооронд ажиллахаар болсон байна. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газарт зургадугаар сарын 1-ний өдрийн өглөөний 09.00 цагаас 2-ны өдрийн өглөөний 09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр гарган ажиллуулж эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлэл хүлээн авахаар болжээ. Тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авч, ажилчдын сонор сэрэмжийг дээшлүүлж ажиллах, Түргэн тусламжийн төв, Эрүүл мэндийн төвийн хүүхдийн яаралтай тусламжинд гарч ажиллах эмч, автомашины бэлэн байдлыг хангаж, шаардлага гарсан үед нөөцтэй байх, эмнэлгийн тусламж хүссэн иргэдэд ёс зүй, харьцаа хандлагын доголдолгүй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэхийг Эрүүл мэндийн газрын дарга үүрэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *