Categories
мэдээ нийгэм

Дуучин “Rhianna”-ийн DJ Монголд ирлээ

Энэ сарын 15-ны өдөр буюу маргааш Crocus Event Hall”-д дэлхийн хамгийн том, алдартай электроник хөгжмийн брэнд болох “Ministry of Sound”-ын албан ёсны нээлт болох гэж байна.

Тус эвэнтэд Нью-Йорк, Лондон, Дубай, Ибиза,Токио зэрэг дэлхийн томоохон шоу цэнгээний төв болсон газруудаар аялан тоглодог DJ нар болон тэдний арыг албыг амжуулдаг техникийн ажилчид, шоу зохион байгуулагчид хүрэлцэн ирж, жинхэнэ дэлхийн хэмжээнд шилдэгт тооцогддог шоу мэдрэмжийг монголын залууст түгээх нь ээ.

Мөн энэ эвэнтийн гол зочдын нэг DJ Hannah Jacques 2012 онд зохиогдсон “Английн BBC Radio 1”-ийн шилдэг DJ шалгаруулах тэмцээнд түрүүлж байснаас гадна, олон улсад алдартай Pete Tong, Disclosure and Axwell нартай хамтран “BBC Radio 1”-ээс зохион байгуулдаг “Ushuaia & Privilege” клубуудэд байнга DJ хийдэг юм.

Бас нэгэн онцлох зочин бол DJ, продюсер UrbanSoldier. Лондон, Дубай, Монако, Парис хотуудад суурин амьдардаг тэрбээр алдарт дуучин Rihanna-гийн Европоор хийдэг аялан тоглолтын DJ юм. Тэрээр Taylor Swift, Bruno Mars, Rita Ora, Black Eyes Peas, Justin Bieber,Jason Derulo,Mariah Carey зэрэг дэлхийн томоохон оддуудтай хамтран ажиллаж байгаа алдартай DJ юм.

Харин өнөөдөр “Үнэн” сонины байрны хажуу талын “Модерн Номадс” сүлжээ рестораны 3 давхарт Лондонгийн алдарт DJ Hannah Jacques, DJ, продюсер UrbanSoldier нар монголын хэвлэл мэдээллийнхэнтэй чөлөөт уулзалт хийнэ. Мөн энэ үеэр маргааш болох “Ministry of Sound World Tour Ulaanbaatar” эвэнтийн мандат олгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *