Categories
гадаад мэдээ

Дубайд Бойнг-777 онгоц осолджээ

Өнгөрсөн лхагва гаригт Арабын Эмират улсын Дубайн олон улсын нисэх онгоцны буудал дээр Бойнг-777 онгоц осолджээ. Энэхүү онгоц газардахдаа шатсан аж. Газардсаны дараа бүх зорчигчид нь амь тэмцэн зугтацгаасан байна. Онгоц газардахад 13 зорчигч бага зэргийн шархдаж бусад нь зүгээр өнгөрчээ.

Гэвч онцгой байдлын аврагч Жассим Есса бусдыг аварч байгаад өөрөө амь үрэгджээ. Дубайн ард иргэд түүнийг албан үүргээ гүйцэтгэн бусдын амийг аварч байгаад нас барсанд эмгэнэл илэрхийлэн түүний ариун үйлсээр бахархаж буйгаа илэрхийлсээр байна.

Онгоц нисэх зурвас дээр газардсан бөгөөд бүхэлдээ шатаж хар утаа тэнгэрт олгойдон гарчээ. Онгоцонд 282 зорчигч, 18 нисэх багийн гишүүд явж байсан байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *