Categories
мэдээ эдийн-засаг

Долоон тэрбум долларын худалдаа хийжээ

Монгол Улсын гадаад худалдаа өнгөрсөн 11 дүгээр сарын байдлаар долоон тэрбум 737.5 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оноос 22.8 хувиар буюу хоёр тэрбум 285 сая доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд экспорт 947.5 сая ам.доллараар, импорт 1,337.5 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлжээ. Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл Монголын худалдааны гол түнш нь Хятад байна. Тодруулбал, нийт бараа эргэлтийн дөрвөн тэрбум 831.9 сая долларыг Хятад улстай, 13 хувь буюу нэг тэрбум 002.6 сая долларыг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 21.9 хувира, ОХУ-тай хийсэн худалдаа 32.5 хувиар тус тус буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ

Өнгөрсөн оны мөн үеэс 390 сая ам.доллараар нэмэгдсэнээр 748.2 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь экспорт 18.3 хувиар буурсан ч импорт түүнээс өндөр үнийн дүнтэй буюу 27.7 хувиар буурсантай холбоотой байна.

Нийт экспортын 87 хувийг уул уурхайн салбар бүрдүүлжээ

Ашигт малтмалын бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс хоёр хувиар буурч нийт экспортын 87 хувийг бүрдүүлэв. Тухайлбал, чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефть гэсэн голлох дөрвөн түүхий эдийн экспорт ашигт малтмалын экспортын 85 хувь, нийт экспортын 74 хувийг тус тус эзэлж байна. Түүнчлэн эдгээр эрдэс балгийн экспортын ашигт малтмалын экспортод эзлэх хувь гурван хувиар, нийт экспортод эзлэх хувь дөрвөн хувиар тус тус буурсан байна.

Ашигт малтмалын үнэ буурчээ

Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 8.8 хувиар өмнөх үсараас 6.8 хувиар буурчээ. А зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс 4,599 ам.доллар төмрийн хүдрийн үнэ 44 амдолларт хүрч, өнгөрсөн сарын 30-ны байдлаар өнгөрсөн оны мөн үеэс зэс 10,3 хувиар, төмрийн хүдэр 12 хувиар буурчээ.

Харин өмнөх 10 дугаар сартай харьцуулахад зэс 28.3,төмрийн хүдэр 37.1 хувиар буурчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *