Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш огцом өсчээ

Related imageМонгол банкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 2447 төгрөгтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валют арилжааны зах дээр ам.долларыг авах үнэ 2445, зарах үнэ 2448 төгрөг байна. Арилжааны банкуудын хувьд ам.долларын зарах үнийг 2451-2454 төгрөгөөр нэрлэжээ.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний санхүүжилт болох 38.6 сая ам.доллар өнгөрөгч зургадугаар сарын сүүлээр орж ирсэнтэй холбогдуулан ам.долларын ханш 2360 төгрөг болтлоо зөөлрөөд байсан юм. Гэвч ханшийн зөөлрөлт удаан үргэлжлээгүй билээ. Үндэсний их баяр наадмын дараагаас ханшийн өсөлт тасралтгүй явагдаж, өнөөдөр 2447 төгрөгт хүрээд байгаа нь энэ юм. Өөрөөр хэбэл, ам.долларын ханш наадмын дараачаас даруй 87 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна.

Ханшийн өсөлтийг хичээлийн шинэ жилийн эрэлттэй холбоотой гэж ченж нар тайлбарлаж буй. Учир нь, жил бүр хичээлийн шинэ эхлэхтэй холбогдуулан валют солих эрэлт ихэсдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *