Categories
мэдээ нийгэм

Дэлхийн Энхтайвны өдөр болж байна

Хүн төрөлхтний энх тайван амьдран суух язгуур эрхийг тунхагласан Олон улсын Энхтайвны өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр Монгол дахь шашны байгууллагууд хамтран “Энх тайвны төлөө Түншлэл- Хүн бүрт Хүндлэл” үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

Уг үйл ажиллагаа 11:00 цагт Дашчойлон хийдийн Энхтайвны хонхны хажууд эхэлнэ. Нээлтэд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийн Энхтайвны өдөрт хандсан Илгээлтийг хүргэн Энхтайвны хонхыг цохих ёслолын ажиллагааг нээх юм байна.

Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөл, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн Газар, Монголын Бахайчуудын Үндэсний Оюун Санааны Чуулга, Зүүн Хүрээ Дашчойлин Хийд, Монгол дахь Католикийн Сүм (Ватиканы Төлөөлөгчийн Газар), Шинто шашны Оомото байгууллага, Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Холбоо зэрэг байгууллагууд, иргэд, мөргөлчид, дэмжигчид оролцох аж. Анх удаа 1982 оны есдүгээр сарын 21-нд Олон улсын Энх тайвны өдрийг тэмдэглэсэн ба цагаан тагтаа энэ өдрийн бэлэг тэмдэг болдог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *