Categories
мэдээ спорт

Дэлхийн чансаа өндөр бөхчүүдийн тоонд манай 9 тамирчин багтжээ

ЗурагДэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос гаргасан дэлхийн чансаа өндөр бөхчүүдийн жагсаалтад манай улсаас 9 бөх долоон жинд бичигджээ.

2018 оноос эхлэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрвөн тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгохоор ДБНХ /UWW/-ноос шийдвэрлэсэн билээ. Эрэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох тэмцээний тоонд багтсан Иван Ярыгины дурсгалд зориулсан “Алтан Гран при” тэмцээний дараа эрэгтэй бөхчүүдийн чансааг гаргахад уг тэмцээнд медалийн төлөө барилдсан монголын 9 бөх долоон жинд дэлхийн чансаанд багтжээ.

Тухайлбал, 57 кг-д Ц.Цогбадрах 14, 61 кг-д Т.Түвшинтулга 14, 65 кг-д Б.Батмагнай, Д.Цогтбаатар тус бүр 12, 74 кг-д Г.Мандахнаран 10, 92 кг-д Л.Төртогтох 11, 97 кг-д Ө.Батзул 11, 125 кг-д Н.Золбоо 14, М.Лхагвагэрэл 12 оноотой тус бүр жиндээ гурваас тавдугаар байрт бичигдсэн байна.

Иван Ярыгиний тэмцээний аварга найм, мөнгө зургаа, хүрэл медальтан дөрөв, тавдугаар байрт орсон тамирчинд хоёр оноо өгсөнөөс гадна оролцогчийн тоог харгалзан оноо нэмж олгосон юм. Иван Ярыгинд аваргалсан ОХУ-ын найм, АНУ-ын хоёр бөх одоогоор дэлхийн чансааг тэргүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *