Categories
мэдээ нийгэм улс-төр

Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар дэлхий нийтэд тархан цар тахлын хэмжээнд хүрсэн корона вирусийн улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах арга зам, хамтран ажиллах боломж бололцооны талаар санал солилцлоо.

С.Чинзориг сайд Монгол Улсын Засгийн газраас хүндрэлийг даван туулах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулахдаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж,тэдгээрт ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхэлж сайн дурын даатгалд хамрагддаг иргэдийг зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс чөлөөлөх, ажилтан, албан хаагчдын цалин, хөлснөөс хүн амын орлогын албан татвар авахгүй байх, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас чөлөөлөх, улс орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас үйл ажиллагаа нь доголдож орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалж буй хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн дэмжлэг олгох, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг гурван сарын хугацаанд 10.000 төгрөгөөр нэмэгдүүлэх зэргээр иргэдийн амьжиргааг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсныг онцлон дурдав.

Мөн дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбоотой улсын төсөв, холбогдох сангуудад санхүүгийн хүндрэл үүсч, нэн ялангуяа ажилгүй, орлого нь баталгаагүй өрхийн гишүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орлого багатай өрхийн хүүхдэд илүү хүндээр тусч байгааг хэлсэн. Тэрбээр эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулахад Дэлхийн банкийг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ноён Андрей Михнев өнөөгийн нөхцөл, цаг үеийн байдал, санхүүгийн чадамж зэрэгт үнэлгээ хийсний дүнд нийгмийн хамгааллын салбарт одоо хэрэгжиж буй төслүүдийнхээ хүрээнд зохицуулалт хийх замаар Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн одоо хэрэгжиж буй төслийнхөө бүтэц, үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, тодорхой хэмжээний санхүүжилт бий болгон хүүхдийн мөнгөн тэтгэмж болон сайн дурын даатгуулагч нарт чиглэсэн дэмжлэгийг зохих хэмжээнд үзүүлэх боломжтой гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн Банкны групп өнгөрсөн 26 жилийн турш олон талын дэмжлэг туслалцаа үзүүлж 100 гаруй төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэнд Шадар сайд талархал илэрхийлэв.

Мөн ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцад нэгдэж, “Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах” болон “Эдийн засгийн удирдлагыг сайжруулах Хөгжлийн бодлогын зээл”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн суурийг бэхжүүлэн, тогтвортой өсөхөд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна гэв.

Шадар сайдаар томилогдсонд нь Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсон баяр хүргээд хэрэгжүүлж буй ажлынхаа талаар товч танилцууллаа.

Дэлхийн банкны групп ирэх таван жилд Засгийн газартай хамтран ажиллах Түншлэлийн стратегиа боловсруулж эхлэн, оролцогч талуудтай зөвлөлдөх уулзалт хийсэн байна. Мөн энэ сард Захирлуудын зөвлөл нь хуралдаж манай улсад санхүүгийн болон төсөв, санхүүгийн салбарыг дэмжих зорилготой “Эдийн засгийн удирдлагыг сайжруулах Хөгжлийн бодлогын зээл”-ийг олгох эсэхийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Бага орлоготой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, нийслэл, орон нутгийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, алдагдлыг бууруулах, гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой төслүүдээ Дэлхийн банк амжилттай хэрэгжүүлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсоныг өнөөдөр /2014.10.22/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Жеймс Андерсон, Төсвийн байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлэв. Мөн тэрээр, хоёр сарын өмнө томилогдож ирсэн бөгөөд Монгол Улсад 1993-1997 онд ажиллаж байсан. Өөрийгөө танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг, төсвийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох хүсэлтэй байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Монгол орны онцлогыг мэдэх туршлагатай хүн дахин томилогдож ирсэнд талархаж байна гээд 1993-1997 оны үед буюу таны ажиллаж байх үеийн эдийн засагтай харьцуулахад өөр болсон. Зөвхөн 2000 онтой харьцуулахад төсөв 16-18 дахин, улсын төсвийн хөрөнгө оруулалт 40 орчим хувиар өссөн. Гэхдээ бидэнд бодож төлөвлөх зүйл их бий хэмээн онцлон тэмдэглэв. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулж экспортод гаргах болон хөдөө, аж ахуй, боловсролын салбарын асуудлаар хөндөн ярилцав. Тэрээр хэлэхдээ, Бидний ач холбогдол өгч буй салбар бол мал аж ахуй. Бид махны болон сүүний чиглэлээр дэлхийд хамгийн органик хүнсийг үйлдвэрлэх боломжтой. Монгол Улсын мал шиг бэлчээрээ сонгож өвсөө иддэг газар дэлхийд байхгүй. Хашаан дотроо тодорхой 3-4 нэр төрлийн өвс идэж байгаа. Харин манай улсад аймаг, сумаараа махны амт чанар, өөр байдаг. Бид эдгээрийг дэлхийн зах зээлд гаргах асуудал чухал. Хэзээ нэгэн цагт манай улсын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн /мах, сүү/ уул уурхайн бүтээгдэхүүн шиг ашиг өгч эхэлнэ гэдэгт эргэлздэггүй хэмээн онцлов.

Уулзалтад Дэлхийн банкны ахлах эдийн засагч Таехюн Ли, эдийн засагч Ш.Алтанцэцэг, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны референт Г.Нарантуяа, болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *