Categories
мэдээ нийгэм

Дэлгэрүүлэгч одтой, шар морь өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 11. Бархасвадь гариг, Билгийн тооллын 24. Дэлгэрүүлэгч одтой, шар морь өдөр. Өдрийн наран 05.07 цагт мандан, 20.53 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангаргаа буцаахад сайн. Гэр бүрэх, сэтгэл сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *