Гадаад харилцааны
дэд сайд Б.Батцэцэг 2016 оны 9 дүгээр сарын 30-нд Бүгд Найрамдах Куба Улсаас
Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омар Маррерог эх орондоо
бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Элчин сайд М.Омар
Монгол Улсад ажиллах хугацаандаа Куба, Монголын харилцаа хамтын ажиллагааг
өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллаж, зарим тодорхой үр
дүнд хүрсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр мөн Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Куба Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсонд баяртай
байгаагаа онцлов.
Элчин сайд ажиллах
хугацаандаа хоёр орны харилцаанд тэмдэглүүштэй үйл явдлууд, тухайлбал, хоёр
орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой, Монгол Улсын Төрийн
тэргүүн Куба Улсад олон арван жилийн дараа айлчилсан зэрэг арга хэмжээний гэрч
болж, зохион байгуулж оролцсоныг Дэд сайд Б.Батцэцэг онцлон тэмдэглэж, Элчин
сайдад ажлын амжилт, эрүүл энх сайхныг хүсэв.