Засгийн газар ирэх долоо хоногийн даваа гариг буюу тавдугаар сарын 2-ний өдрийн хуралдаанаараа 16 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа худалдсаны орлогын талаар авах арга хэмжээний тухай Сангийн сайд Б.Болор, ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар хэлэлцүүлэх юм байна.
Мөн Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах санхүүжилтийн хэлэлцээрүүд энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэх аж. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хүснэгтээс тодруулж харна уу.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
|
1. |
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр батлах тухай* |
Ц.ОЮУНБААТАР |
|
2. |
Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай |
Ц.ОЮУНБААТАР |
|
3. |
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2012 оны 65 дугаар тогтоол) |
С.БАЯРЦОГТ |
|
4. |
Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл (Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хооронд) |
Б.БОЛОР |
|
5. |
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл |
Б.БОЛОР |
|
6. |
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Жилийн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд байгуулах зээлийн хэлэлцээр”-ийн төсөл* |
Б.БОЛОР |
|
7. |
Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай |
Б.БОЛОР |
|
8. |
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа худалдсаны орлогын талаар авах арга хэмжээний тухай |
Б.БОЛОР |
|
9. |
Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай (Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын хамтарсан комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай) |
Д.ДОРЛИГЖАВ |
|
10. |
Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл (Ялтан шилжүүлэх тухай) |
Д.ДОРЛИГЖАВ |
|
11. |
Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Ц.Оюунгэрэл нарын санаачлан боловсруулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай |
Д.ДОРЛИГЖАВ |
|
12. |
Олон улсын байгууллагад гишүүнээр элсэх тухай (Зүүн Азийн орнуудын хүчиллэг тундасны хяналт-шинжилгээний байгууллага) |
Н.БАТЦЭРЭГ |
|
13. |
Олон улсын байгууллагад гишүүнээр элсэх тухай (Газар дэлхийг ажиглах бүлэг) |
Н.БАТЦЭРЭГ |
|
14. |
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2016 оны 72 дугаар тогтоол) |
М.ЗОРИГТ |
|
15. |
Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай |
Р.БУРМАА |
|
16. |
Бусад асуудал* |
Ч.САЙХАНБИЛЭГ |
|
Танилцуулах асуудал |
|||
17. |
Ерөнхий сайдын орон нутагт ажилласан томилолтын мөрөөр авах арга хэмжээний талаар* |
С.БАЯРЦОГТ |
|
18. |
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар |
С.БАЯРЦОГТ |
|
19. |
Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын талаар |
С.БАЯРЦОГТ |