Монголчуудын
цусанд нь ч юм
уу явдаг буруу зуршил
өнөө хэр явсаар л,
гай хөө болсоор л.
Өндөрлөг орчинд амьдрагсад их
багагүй цөмөөрөө гүвээ толгод замд
тээглэмэгц огшдог тэгээд заавал
ч үгүй өгсдөг
зөрүүд зантай.
Уг нь боломжтой бол
аливаа саадыг дээгүүр нь
давах гэснээс хажуугаар нь
тойрчихвол аюул осолгүй, хүч
энергинд хэмнэлттэй физик эдийн засгийн
үндэслэл баймаар.
Автомашин,
галт тэрэг хөгжлийнхөө шинэ
шатанд гарсан цаг үеэс
хойш ихэнх нутаг орны
замын саадууд улам боловсронгуй
болж, уул толгодыг нүхэлж
шургаж гэтэлдэг болцгоосон. Бүр боломжгүй нь
даваагаа маш сайн зассан
харагддаг. Тэгвэл манайхан “Солонгот”,
“Ганц”-ын давааг давж
үзээгүй жолоочийг ямар жолооч гэдэг
юм хэмээн онгирцгоон мөнхийн
аюул түгшүүрээр хүүхэд эмэгтэйчүүдийг айлгаж
ичээн осол гаргасаар байна.
Нийслэл рүү нэвтрэх бүх
л зам харгуй
стандарт бус, шаардлага хангахгүй
даваануудтай ба цаг агаар
эвгүйтэх төдийд бүх хөдөлгөөн
хаагддаг. Орчин үед насанд
хүрсэн хүн болгон шахуу
автомашин унадаг болсон. Машиныг
гарамгай эзэмшдэг нь хуруу дарам
цөөн, олонх нь наад
захын мэдлэг болгоомжлол байхгүй.
Цаашдаа аливаа даваа давдаг
стандарттай болгож мэргэжлийн хяналт
тавьж тойрдог болцгоохгүй бол
годройдсоор л байх нь.
Энүүхэнд гайхуулах бахархал юу ч алга.
Ж.ГАНГАА