Categories
мэдээ нийгэм

Дашчойлон хийдэд “Цөмийн зэвсгийн эсрэг өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

Өнөөдөр Дашчойлон хийдэд Казакстан улсын элчин сайдын яамнаас санаачлан жил болгон зохион байгуулдаг цөмийн зэвсгийн хохирогчдыг эргэн дурсах арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээг 2009 онд НҮБ-ын Ерөнхий Асамблей Казакстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын санаачлагаар 8-р сарын 29-ний энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлэх болжээ. Арга хэмжээнд Дашчойлон хийдийн хамба лам Ч.Дамбажав болон бусад шашны төлөөллүүд оролцлоо.

Ингээд энэ үйл ажиллагааны талаарх БНКазУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр орлогч Жусуп Орынбайн яриаг хүргэе. Тэрээр ”Наймдугаар сарын 29-нийг Казакстан улс “Цөмийн зэвсгийн эсрэг өдөр” гэж 2009 оноос хойш зарласан. Казакстан улс санаачлаад НҮБ мөн тэгж зарласан. 1991 онд Казакстан улсын Ерөнхийлөгч орон даяар зарлаж татгалзсан байна. Өмнө нь цөмийн туршилт хийдэг газар Казакстанд байсан бөгөөд түүний хор уршгаар нэг сая таван зуун мянган хүн хохирсон байдаг. Хүмүүст учирсан хохирол нь одоог хүртэл урагт нь нөлөөлсөөр байгаа. Өнөөдөр зөвхөн Улаанбаатар хотод биш дэлхийн бүх орнуудад элчин сайдын яамнаас нь энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа. Казакстаны Астана хотод Дэлхийн аюулгүй байдал, цөмийн зэвсгийн эсрэг ОУ-н конференц зохион байгуулж байгаа. Үүнд Монгол Улсаас төлөөлөн Пунсалмаагийн Очирбат гуай оролцож байгаа.

Тэнд дэлхийн аюулгүй байдлын төлөөх олон улсын хурал болж байгаа. Энд болохоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг шашны төлөөллүүдийг урьсан. Яагаад гэвэл дан ганц Казакстан улсад биш өөр бусад улс оронд ч цөмийн зэвсгийн хор уршгийг эргэн дурсаж нэг минут дуугүй зогсож бүх шашны төлөөллүүд номоо уншиж хүндэтгэл үзүүлэх зорилготой үйл ажиллагаа болж байна”гэв.




О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *