Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Dark universe”-ийн үргэлжлэл “Ван Хелсинг” киноны гол дүрд Хью Жекман тоглоно

“Universal pictures” кино компани “Мумми”, “Дракула”, “Үл үзэгдэгч”, “Хүн чоно, “Франкенштейн”, “Дуурийн театрын хий үзэгдэл” зэрэг киноны дүрийг нэгтгэн “Dark universe” мега кино төслийг эхлүүлсэн. Уг төсөл нэрт жүжигчин Том Крузын гол дүрд нь тоглосон “Мумми” киногоор 2017 онд нээлтээ хийсэн юм. Гэвч “Мумми” “Universal pictures” кино компанийн хүлээлтэд хүрээгүйгээр барахгүй, үзэгчдийн анхаарлыг төдийлөн татаж чадаагүй.

Харин энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн “The Invisible man” буюу “Үл үзэгдэгч” кино төсөөлөөгүй их амжилт олсон бүтээл болж чадав. Ийн “Universal pictures” “Dark universe”-ийн гурав дахь киногоор “Ван Хелсинг” бүтээлийг сонгожээ. “Ван Хелсинг” киноны зохиолыг “Марвел”-ын “Black Widow” киноны зохиолыг бичсэн Эрик Пирсон бичиж, “Aquaman”, “The Conjuring” киноны найруулагч Жэймс Ван продюсероор ажиллах бол “Overlord”, “Son of a Gun” зэрэг киног найруулсан Жулиус Эйвери найруулж, гол дүрд нь Холливудын алдарт жүжигчин Хью Жекман тоглоно.

Мөн “Ван Хелсинг”-ийн дараа Холливудын одуудын нэг Райан Гослингийн гол дүрд нь тоглосон “Хүн чоно” болон Карин Кусамагийн найруулах цус сорогчдын хааны тухай өгүүлэх “Дракула” бүтээл хийгдэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *