Categories
мэдээ цаг-үе

Дараах замуудыг хааж, шинэчилж байна DNN.mn

Нийслэлийн Замын хөгжлийн газрын мэдээллээр өнөөдрийн байдлаар гурван байршилд авто зам хааж, засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг. 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд маргаашийн 06.00 цаг хүртэл хаах юм. Энэ хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэнэ.
Мөн Баянзүрх дүүрэг, 2, 4, 7, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр /Сансарын аюулгүйн тойргоос Хил хамгаалах ерөнхий газрын хойд уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэн байгаа бөгөөд энэ сарын 9-ний 06.00 цагийн хооронд хааж засварлана. Тус ажлын хүрээнд: инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэх юм.
Олны нэрлэж заншсанаар Их тойруу буюу Чингэлтэй дүүрэг, 5, 6 дугаар хороо, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр /Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг мөн хийж байгаа юм. Дээрх ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэнэ. Уг авто замыг маргааш өглөөний 06.00 цагт нээнэ. Иймээс иргэд жолооч та бүхнийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *