“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаан өчигдөр эхэлсэн.
Хүчит бөхийн барилдаанд Даншигийн аварга Р.Пүрэвдагва, начин О.Хангай, Э.Энхбат, Бо.Батжаргал, Д.Амарсайхан, Б.Пүрэвсайхан нарын тэргүүтэй 256 бөх зодоглож байгаа билээ.
Өчигдөр даншиг наадмын хүчит бөхийн барилдаан дөрвийн даваа хүртэл үргэлжилсэн. Гурвын даваанд улсын арслан Н.Батсуурь Сэлэнгийн аймгийн арслан Б.Улаалзганатай таарч өвдөг шороодсон. Мөн Цэрэнтогтох, Батжаргал, Суманчулуун нарын улсын цолтой бөхчүүд гурвын даваанд дахим өглөө.
Харин өнөөдөр 5-8 даваа явагдана. Тавын даваанд мөн л оноолтоор таарч барилдана. Зүүн талыг даншгийн аварга Р.Пүрэвдагва магнайлан барилдах бол баруун талыг Б.Гончигдамба заан тэргүүлэн гарна.
Барилдаан 12 цагаас үргэлжилнэ.