Categories
мэдээ нийгэм

Дотуур байрны 20 сурагчийг дотуур байрны багш нь зодсон гэх асуудлыг шалгаж эхэлжээ DNN.mn

Сүхбаатар аймгийн нэгдсэн дотуур байранд амьдардаг 20 сурагчийг дотуур байрны багш нь “байрандаа заваан суулаа” гэх шалтгаанаар зодсон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий Газраас дараах тайлбарыг өглөө.

Тодруулбал “Энэ асуудлыг Сүхбаатар аймгаас Цагдаагийн Хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчтай хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн” гэж мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *