Categories
гадаад мэдээ

​Д.Трамп Оросын эсрэг тавьсан хоригийн талаар тайлбар хийв

АНУ-ын эрх баригчид хакерын халдлагатай холбогдуулан ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авснаа мэдэгдсэн. Энэ талаарх тайлангаа ч ил болгосон билээ. Шинээр сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дээрх хоригийн талаар тайлбар хийв. Тэрбээр “Б.Обамагийн одоогийн засаг захиргаанаас Оросын эсрэг хориг тавих болсон нь юуны өмнө өөрийнх нь эсрэг чиглэсэн арга хэмжээ гэжээ. Мөн тэрбээр тагнуулын албаны төлөөлөгчидтэй уулзаж, Оросын тал АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө кибер халдлага явуулсан гэсэн нийтлэлийн талаар тайлбар авахыг хүсчээ. Д.Трамп “Энэ нь бидэнд томоохон зүйл хийх цаг ирлээ. Би эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө ирэх долоо хоногт тагнуулын байгууллагын удирдлагатай уулзахад бэлэн байна. Одоо өрнөөд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл авах болно” гэв.
Урьд нь Д.Трамп Холбооны мөрдөх товчооноос ОХУ-ын зүгээс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролдсон. Тэд Ардчилсан намын Үндэсний хорооны серверийг эвдэн ийн халдсан гэх мэдээлэлд үл итгэх байдлаар хандаж байжээ. Тэрээр “Энэ нь инээдэмжтэй хэрэг” гээд дээрх мэдэгдэлийг үгүйсгэж байв.
Д.Трамп Ерөнхийлөгчийн тангаргаа ирэх нэгдүгээр сарын 20-нд өргөх юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *