Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хооорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва БНХАУ-ын Хөгжлийн банкны ерөнхийлөгч Зин Зижег хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Зин Зиже хэлэхдээ БНХАУ-ын Хөгжлийн банк нь улсдаа хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог бөгөөд, 350 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн 115 улстай хамтран ажилладаг. Монгол Улс нь манай улстай хил залгаа оршдог, олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай учраас цаашид Монголын хөгжлийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байна. Монгол-Хятадын харилцаа хамтын ажиллагаанд та чухал үүрэг гүйцэтгэдэг учраас хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг Шадар сайдаас хүссэн юм.
Тэрээр манай улсад төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Си Зиньпин даргын айлчлалыг бид түүхэн айлчлал хэмээн үзэж байна. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын Хөгжлийн банк хооронд 162 сая.ам.долларын гэрээнд гарын үсэг зурахаар боллоо. Энэ нь бид бүгдийн хамтын ажиллагааны эхлэл болж байна. Цаашдаа илүү ойр дотно ажиллаж, олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс нь Хятадын Тянь-Жин боомтод арван га газартай болсон. Энэ боомтын бүтээн байгуулалт дээр хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэхийг Шадар сайд Д.Тэрбишдагва Хятадын Хөгжлийн банкны ерөнхийлөгчөөс хүслээ.