Categories
мэдээ спорт

Д.Сумъяа шөвгийн наймд шалгарлаа

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена” цэнгэлдэхийн татамид гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн ангилалд барилдаж буй манай тамирчин Д.Сумъяа хэсгийн эхний барилдаанд гоц мөргөж, дараагийн барилдаанаа Израйлийн бөхтэй хийж ялсан. Харин дөнгөж саяхан  Унгарын тамирчин Каракастай барилдан ялалт байгуулж,  шөвгийн наймд шалгарлаа.

5 replies on “Д.Сумъяа шөвгийн наймд шалгарлаа”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *