Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяа 50 дугаар сургуулийн нээлтэд оролцов

Өнөөдөр 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж байна. Төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүн ерөнхий боловсролын сургуулиудад зочилж, шинэ хичээлийн жилийг эхлүүлж байна.

Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт нэгдүгээр дунд сургуулийн хичээлийн жилийн нээлтийн ажиллагаанд оролцсоныхоо дараа МУБИС-ийн хичээлийн жилийн нээлтэд оролцох аж.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хан-Уул дүүрэг дэх Буянт-Ухаа-1 хорооллын долдугаар дунд сургуулийн нээлтэд оролцох бол ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм байна.

Түүнээс гадна “Рио 2016” олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Д.Сумъяа Нийслэлийн 50 дугаар сургуулийн нээлтэд оролцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *