Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Нийт 249 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Д.Нямхүү: Дөрвөн хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “VII сарын 30-ны өдөр гурван лабораторид нийт 249 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж танилцуулбал, Долдугаар сарын 29-нд ирсэн Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 164 хүний эхний шинжилгээ, Ажиглах байранд тусгаарлагдсан 41 хүний давтан шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан найм, Тандалтын зорилгоор хоёр хүний сорьцод хийсэн шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 32 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэд тусгаарлагдсан хоёр хүний давтан шинижлгээнд коронавирус илрээгүй. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 291 байгаагаас 215 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 66 хүний биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, хүндэвтэр гурав, нэг нь хүнд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *