Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл ангиар яллагдагчаар татсан тухай өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр 2017 оны 6 дугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон билээ. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм. Шалгалтын явцад хохирогчийн биеэс илэрсэн эс Д.Гантулгынхтай таарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Прокуророос түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар хэд хэдэн удаа дуудсан боловч орон нутаг, гадаадад томилолттой шалтгаанаар ирээгүй байна. Тиймээс дараагийн шат болох албадан ирүүлэх ажиллагаа хийхээр болжээ.
Хохирогчдын өмгөөлөгчдийн хувьд Д.Гантулгыг яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцахаас өмнө ямар нэгэн нэмэлт мэдээлэл авах, өгөх боломжгүй байгаа аж.