Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат АН-ын даргад нэр дэвших хүсэлтээ илгээжээ

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ардчилсан намын даргад нэр дэвшихээр болж, өнөөдөр хүсэлтээ намдаа илгээжээ.

Тус намаас энэ сарын 12-нд намын даргын сунгаа албан ёсоор эхэлснийг зарласан.

Харин намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэж эхэлснээс хойших хугацаанд Л.Болд, Л.Гантөмөр, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ж.Батзандан, М.Чимиддорж нар өрсөлдөхөөр болж, нэрээ бүртгүүлсэн бол өнөөдөр Д.Эрдэнэбат нэмэгдлээ.

Намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл арванхоёрдугаар сарын 17-ний 16.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны арванхоёрдугаар сарын дугаар 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны нэгдүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *