Categories
мэдээ спорт

Д.Дагвадоржийн том ахын хүү мэргэжлийн сумод хөл тавьлаа

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Сугарын хүү мэргэжлийн сумод хөл тавьжээ.

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж фэйсбүүк хуудаснаа “За дүү минь их сумогийн замнал чинь өнөөдрөөс эхэлж байна. Эзэн хичээвэл заяа нь хичээнэ ээ. Уулын оройг биш өлмий доорх чулуугаа харж яваарай! Ах нь долоон жил сумо бөх үзсэнгүй ээ! Одоо чамайг харна! Их спортод чин сэтгэлээсээ шимтэн чин зоригоороо тэмцэж яваарай! Бусад нь өөрт чинь байгаа” хэмээн дүүдээ захисан пост бичжээ.

Их аваргын хувьд 16 настайдаа Япон орныг зорин, “Мэйтокү” хэмээх спортын ахлах сургуульд элсэн орж, мэргэжлийн сумод хөл тавьсан түүхтэй.

Тэрбээр одоогоос долоон жилийн өмнө мэргэжлийн сумо бөхийн спортыг орхиж, зодог тайлах болсноо албан ёсоор зарлаж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *