МАН-ын шинээр байгуулагдсан Бага хурал анхны хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийж байна. Хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох аж. МАН-ын дүрэмд “Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга санал болгоно“ гэж заасан байдаг. Тиймээс У.Хүрэлсүхийн зүгээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Д.Амарбаясгаланг үлдээх санал оруулж иржээ. Харин заалнаас МАН-ын гишүүн Б.Баярмагнайг дэвшүүлжээ. Харин МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаанаас намын ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан 74.5 хувийн саналаар улиран сонгогдлоо.