Categories
мэдээ улс-төр

Д.Амарбаясгалан: АН-ынхан иргэдийн саналыг худалдан авах оролдлого гаргаж байгаа

Д.Амарбаясгалан зурган илэрцүүд

Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор өнөөдөр 16:30 цагт ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Удирдах зөвлөлийн зарим гишүүд мэдээлэл хийлээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ардчилсан намаас сошиал орчин цацаад буй нэг хүн дээр хоёр иргэний үнэмлэх байгаа талаар цагдаагийн байгууллагаас тодорхой хэмжээнд мэдээлэл авлаа. Улсын бүртгэлд байгаа мэдээллээр тийм зүйл байхгүй байна. АН хаанаас яаж авсныг мэдэхгүй байна. Сонгуулийг зориудаар будлиантуулахаар ийм зүйл хийж байгаа гэхээс өөр арга алга. Иргэдийн сонголтыг нууцлахын тулд саналын хуудсыг хавтасанд хийж байгаа. Саналыг хуудсыг бүхэлд нь хавтасанд хийчихээр санал тоолох автомат машинд давхар орж гацах магадлалтай тул СЕХ ингэж шийдсэн. Саналын хуудсаа хавтастай нь хамт автомат машинд хийж гацаах тохиолдол гарсан учраас зарим хэсгийн хороод дээр дээд талын хэсгийг нь нугалж автомат машинд оруулахгүй байхаар арга хэмжээ авсан байна лээ. Ардчилсан намынхан хуруун дээр тэмдэглэгээ хий гэсэн учраас тэмдэглэгээ хийж байгаа юм байна. СЕХ аль болох будлиангүй явуулахаар хичээж байгаа. Гэтэл АН-ынхан хуруун дээрх тэмдэглэгээ арилж байна гэсэн мэдээлэл хийж байгаа нь зохисгүй байна. Тэд эрх барьж байхдаа сонгууль явуулж байсан туршлагатай хэдий ч анх удаа сонгууль өгч байгаа мэтээр иймэрхүү зүйл гаргаж байна. Сонгуультай холбоотойгоор их хэмжээний мөнгөний асуудал гарсан. Хоёр хоногийн өмнө Говь-Алтай аймагт явж байсан Милл Хаус компанийн машинаас нэг тэрбум 80 сая төгрөгийг саатуулан шалгаж байгаа юм билээ. Тухайн аймгуудын нэр заасан байдалтай байсан. АН энэ талаар таван янзын тайлбар өгч байсан. Ухуулагчдын цалин яахаараа нэр дэвшигч Баттулгын нэр дээр байдаг Милл хаус компанийн машин тэр мөнгийг нь ачаад явж байдаг юм гэдэг асуулт гарч ирж байна. Хуулиараа цалин урамшуулал авах заалт байдаггүй. Манай намд нэг аймагт 60 сая төгрөгийн зардал гарахаар байгаа. АН-ын ухуулагчдын цалин 17 орчим тэрбум төгрөг болохоор байна. Дорноговь аймгийн Сайншандад 90 сая төгрөг авч явсан машин баригдсан. Энэ МАН-аас хийж байгаа зүйл биш. Цагдаагийн байгууллагаас өөрсдөө шалгасан. АН-ынхан иргэдийн саналыг худалдан авах оролдлого гаргаж байгаа. Баян-Өлгий аймгийн мөн шатахууны талон өгөхөөр машин цуглуулж байсныг манай штабынхан гомдол гарган мэдэгдсэн” гэдгийг онцолсон юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *