Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia” уулзалт ирэх дөрөвдүгээр сард болох гэж байна. Энэ удаагийн чуулга уулзалт тус чуулганы таван жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог болж байгаа аж. Чуулга уулзалт дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах юм. Одоогоор бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн бөгөөд оролцогчдыг ч бүртгэж эхэлжээ.