Categories
мэдээ нийгэм

ЧУУЛГАН: Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл сонсоно DNN.mn

УИХ-ын чулуганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт хуралдаж эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно. Мөн түүнчлэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хэлэлцэх асуудлын жагсаалтад өөрчлөлт оруулсан бөгөөд өнөөдөр хүүхдийн эрхийн асуудлаар хүүхэд хамгааллын байгууллагуудын мэдээллийг сонсоно.

Хамгийн сүүлд Дорноговь аймагт 12 настай хүүхэд алга болоод бүтэн 2 хонож байна. Эрэн сурвалжлах ажиллагааг хийж байгаа боловч үр дүн хараахан гараагүй байна. Сүүлийн 10-аад хоногт л гэхэд 13 настай охин сургуулийнхаа урд гарцан дээр автомашинд дайруулсан; Дорнод аймагт 7 настай хүү хойд эцгийнхээ гарт амь үрэгдсэн; бага насны 3 хүүхэд ээжтэйгээ хамт угаартсан; энэ сарын 2-нд орон сууцны хотхоны 9 давхраас 7 болон 5 настай хүүхэд унаж амиа алдсан зэрэг аймшигтай хэргүүд гарлаа.

Улсын хэмжээнд 48 цагаас эхлээд 20-30 жил хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа, одоо болтол олдоогүй, ямар нэг сураг гараагүй 20 шахам хүүхэд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *