Монгол Улсын Чөлөөт бөхийн баг, тамирчид зуны олимпын XXXIII наадамд оролцохоор өчигдөр Парис хот руу хөдөлжээ.
“Парис-2024” зуны XXXIII олимпод эрх авсан чөлөөт бөхийн есөн тамирчин, 11 дасгалжуулагч, таван бэлтгэл хангагч, эмч, холбооны удирдлагууд зэрэг нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг мордов.
Олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 5-11-ний өдрүүдэд үргэлжилнэ.