Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр Чингисийн талбайд тоглолт болно

Халимаг улсын  Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт хөгжмийн зохиолч  Аркадий Манджиевын  монголчуудад зориулсан тоглолт өнөөдөр болно.

“Дээдсийн өлмийд мөргөм үү!”  хэмээх амьд шоу тоглолт өнөөдөр 19.00 цагаас Чингисийн талбайд үнэ төлбөргүй болох юм.

Тоглолтод түүний үүсгэн байгуулсан “Халимаг” хамтлаг, “Чингис хаан” хамтлагийн дуучин МУГЖ Д.  Жаргалсайхан, “Гурван бүдүүн”, дуучин Бобо зэрэг Монголын хамтлаг  дуучид  оролцохоос гадна Өвөр Монголын Торгууд дуучин Халин, Хятад улсын этник язгуур урлагийн “ Жалам хар”  зэрэг хамтлаг, дуучид урилгаар оролцох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Улаан пальто“ орлогоороо тэргүүллээ

Зургаан сард өнөөдрийн байдлаар таван кино дэлгэцэнд гарч байгаа
бөгөөд 6 сарын эхний долоо хоногоос Тэнгис кино театрт “Улаан пальто”,
“Хан хүү нь аль вэ” кинонууд шинээр гарч эхлээд байна. Өнгөрсөн долоо
хоногийн жагсаалтын дүнгээр “Улаан пальто ” уран сайхны кино тэргүүлсэн
бол удаахад нь инээдмийн уран сайхны “Хүүгүй ломбард” уран сайхны кино
жагслаа. 

Mollywood Box Office

1. Үргээлэг 8.046.716 4,475,573
2.  Хүүгүй ломбард 20.538.272 10,722,668
3.  Луйвар 10.246.245 2,769,955
4.  Улаан пальто 19.251.649 23,420,000
5. Хан хүү аль нь вэ 175,000 3,372,000
Categories
гадаад мэдээ соёл-урлаг

Lone Survivor буюу Маркус Лутрэлийн түүх

2005 оны 6 дугаар сарын 27-ны шөнө Талибуудын толгойлогч Ахмад Шахыг
баривчлах даалгавар авсан АНУ-ын Тэнгисийн дөрвөн цэргийг Афганистанд түүний орогнож
байсан газар хүргэсэн байдаг. Тэд Ахмад Шахыг баривчлан авчрах тушаалтай байсан
юм. Гэсэн ч даалгавар бүтэлгүйтэж багийн гурван гишүүн амиа алдсан билээ.Энэ даалгавраас
амьд үлдсэн Маркус Лутрэл Lone Survivor дурсамж номоо 2007 онд хэвлүүлснээс сэдэвлэсэн
Lone Survivor киног өнгөрсөн онд Юниверсал кино компани бүтээсэн юм.

Нью-Йорк Таймс сонины борлуулалтаараа тэргүүлсэн Lone Survivor номоор
кино бүтээх санааг найруулагч Питэр Бэрг гаргаж, номын зохиогч Маркус Лутрэлд кино
зохиол бичих санал тавин ханджээ. Холливудын олон студи энэхүү номоор кино бүтээх
эрхийг авахаар оролдож байсан бөгөөд Юниверсал кино компани тэрхүү эрхийг 2007 оны
8 дугаар сард авч, кино зохиолыг найруулагч Питэр Бэрг өөрөө бичсэн байна. Ингэхдээ
даалгаврын үеэр амиа алдсан гурван цэргийн ар гэрийнхэнтэй биечлэн уулзаж тэднийг
ямар хүмүүс байсан талаар тодорхой ойлголттой болжээ. Lone Survivor номонд Маркус
Лутрэлийн бүхий л амьдралыг өгүүлдэг бөгөөд кино зохиол болгохдоо Афганистанд болсон
даалгаврыг голлон өгүүлжээ. Питэрийг зохиол бичих хугацаанд Маркус тэднийд сар гаруй
хамт амьдарч, кино зохиолд нь зөвлөгчөөр ажиллаж байсан гэдэг.

Кино зохиолыг уншсаныхаа дараагаар Марк Уолбэрг гол дүр Маркус Лутрэлд
тоглох хүсэлтэй буйгаа илэрхийлж энэхүү дүрийг авчээ. Киног 40-50 сая ам.доллараар
бүтээсэн ч найруулагч Америкийн найруулагчдын холбооноос баталсан хамгийн доод цалингаар
буюу долоо хоногийн 17000 ам.долларын хөлсөөр л ажилласан гэнэ. Ийм бага мөнгөөр
ажилласныг нь Питэрийн энэхүү киног бүтээх чинхүү хүсэл сонирхолтой нь холбон тайлбарлаж
болох юм.

Lone Survivor киног дэлгэцэнд гарахаас өмнө 2012 онд дэлхий дахинд
гаргах эрхийг 30 сая ам.доллараас худалдсан бөгөөд одоогийн байдлаар тус кино
149 сая ам.долларын ашиг олоод байна. Тус кино энэ жилийн Оскарт “Шилдэг дууны эвлүүлэг”,
“Шилдэг дууны найруулга” хоёр төрлөөр нэр дэвшсэн ч шалгарч чадаагүй юм.

Lone Survivor

(Universal Pictures)

Америкийн цэргийн хүчнийхэнд тусалсан тосгоны иргэд болон АНУ-ын
Тэнгисийн хорь гаруй цэргийг хөнөөсний хариуд Афганистан дахь Талибуудын тэргүүн
Ахмад Шахыг баривчлах нууц тушаалыг дөрвөн цэргээс бүрдсэн багт өгчээ. Багийн толгойлогчоор
Murph-г томилж, мэргэн буудагч Marcus, Matthew, холбоочин Danny нарыг дагалдуулжээ.
Алан хядагчийг баривчлах энэхүү даалгавар бүтэхийн даваан дээр бүтэлгүйтэн багийн
гурван гишүүн амиа алдаж, ганц нь л амьд үлддэг.

 

Anchorman 2: The Legend Continues

(Paramount
Pictures)

Телевизийн үдшийн мэдээний хөтлөгч Mack тэтгэвэрт гарч, халаагаа
үзэсгэлэнт хөтлөгч Veronica-д өгч, харин түүний нөхөр Ron-ыг чадваргүй хэмээн халжээ.
Үүнд уурссан Ron гэр бүлээ орхин явав. Зургаан сарын дараа Ron дэлхийн анхны 24
цагийн мэдээний сувагт хөтлөгчөөр ажиллахаар болов. Түүнтэй хамт Champ, Brian,
Brick гэсэн хуучны андууд нь ажиллана. Бүтэлгүй боловч нэгэн хүсэл сэтгэлээр нэгдсэн
тэд сувгаа амжилтанд хүргэж, урьд өмнөхөөсөө ч илүү нэр хүндтэй болно.

Snowpiercer (CJ Entertainment)

2014 онд дэлхийн дулаарлын эсрэг авсан арга хэмжээ нь буруугаар эргэж,
мөстлөгийн эринийг авчрав. Амьтай бүхэн хөлдөж үхсэн мөстлөгийн эринд
Snowpiercer хэмээх зогсолтгүй эргэх галт тэргэнд суусан цөөн тооны хүн л амьд үлджээ.
Галт тэрэгний толгой хэсэгт баячууд, харин сүүл хэсэгт ядуус сууна. Цаг хугацаа
өнгөрсөөр 2031 он боллоо. Хүмүүс байгаа газар эсэргүүцэл, тэмцэл өрнөж байдаг хойно
Snowpiercer галт тэргэнд ч мөн бослого үймээн өрнөх ажээ.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын найруулагч нар Холливудтай хамтран
томоохон бүтээлүүд дээр ажиллах болсны нэг нь энэ кино юм. Дүрүүдэд Крис Эванс,
Жон Хөрт, Оскарын шагналт Тилда Свинтон, Октавиа Спэнсэр нарын шилдэг жүжигчид тогложээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Харангынхан бөмбөрийг DJ-тэй хослуулан гайхамшгийг мэдрүүлнэ

“Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийн анхны тайлан тоглолт нөгөөдөр 19.00 цагт “UB palace”-ийн их танхимд болох юм байна. Тус хамтлагийнхан анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглан  түүний тайлан тоглолтыг ийн хамтран зохион байгуулж буй аж. Тоглолт дөрвөн цаг үргэлжлэх бөгөөд үзэгчдийн хүсэлтээр дуулна гэсэн. Тодруулбал, фэнүүдийнхээ хамгийн ихээр сонсохыг хүссэн 20-30 дууг сонордуулах юм байна.

Амьд хөгжмийн гайхамшгийг жинхэнэ утгаар нь  мэдрүүлэх “Haranga and Puje Drum show” тоглолтоос бөмбөрчин Н.Пүрэвдаш орчин үеийн DJ техник  технологийн хослолоор эгшиглүүлэх өвөрмөц содон аялгууг тэнд очсон хүмүүс анх удаа үзэж, сонсох боломжтой. 

Э.ÀÍÓÆÈÍ

Гэрэл зургуудыг Г.ЛÕÀÃÂÀÄÎÐÆ

           

Categories
мэдээ соёл-урлаг

Япончууд “Чебурашка” 3D-гээр бүтээв

 

Оросын брэнд болсон хүүхэлдэйн кинонуудын нэг “Чебурашка”-г япончууд 3D-гээр дахин бүтээжээ. Уг хувилбарт 40 жилийн өмнөх Чебурашка, Гена матар хоёр яг хэвээрээ байгаа гэнэ. Харин хүүхэлдэйн киноны өнгө, дүрс сайжирч, Гена тамхи татахаа больсон аж. 

Шинэ “Чебурашка”-гийн найруулагчаар Японы кино зохиолч, найруулагч Макото Накамура, зураглаачаар “Союзмультфильм” кино студийн зургийн дарга Михаил Алдашин ажиллажээ. Зургаан жилийн хугацаанд бүтээсэн уг кино “Чебурашка ба цирк”, “Чебурашка амьтны хүрээлэнд очсон нь”, “Шапоклякийн зөвлөгөө” гэсэн гурван хэсэгтэй гэнэ. 

1966 онд “Гена матар ба түүний нөхөд” үлгэр гарснаар Чебурашка анх хүмүүстэй “танилцсан” бөгөөд үүнээс гурван жилийн дараа уг үлгэрийг хүүхэлдэйн кино болгосон юм. Чебурашка нь Орост төдийгүй дэлхий дахинд алдаршсан дүр бөгөөд 2000-аад онд япончууд түүнийг “Hello Kitty” брэндийн нэгэн дүр төрх болгон ашиглаж байжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Оюухай-2014” наадамд оролцох найрагчдын нэрс тодорчээ

Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Ринчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2014” энэ сарын 13-15-ны хооронд Хэнтий аймгийн Дархан суманд зохион байгуулагдана. Эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний яруу найргийг хөгжүүлэх, ном соёлын үйл ажиллагааг хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор зохиогддог тус наадам анх 1993 онд зохиогдож байсан бөгөөд энэ жил ес дэхь удаагаа зохиогдох гэж байгаа нь энэ юм.

Тэгвэл тус наадамд оролцохоор эхний шатны шалгаруулалтанд 90 гаруй найрагч бүтээлээ ирүүлсэнээс хоёр дахь шатанд шалгарсан 25 найрагчийн нэрс тодорсон байна. 

Үүнд:

Б.Алтанхуяг, 

Л.Ганзул, 

Н.Минжинсайхан, 

А.Түмэнбаяр, 

Э.Хишигсүрэн, 

С.Начин, 

Б.Энхтөр, 

О.Цэнд-Аюуш, 

Б.Энхжаргал, 

М.Уянсүх, 

Д.Гансүрэн, 

А.Анхбаатар, 

Э.Гантулга, 

В.Нэргүй, 

Т.Дарханхөвсгөл, 

М.Наранболд, 

Ш.Батцэцэг, 

Г.Ишхүү, 

Б.Төгсжаргал, 

Б.Чулуунцэцэг, 

Т.Саранчимэг, 

Д.Наранцэцэг нарын 22 найрагч шалгарчээ. 

Үүн дээр Монголын Оюутны “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн наадамд эхний гурван байр эзэлсэн Г.Оргилболд, Р.Улам-Оргих, Г.Сүхбаатар нар нэмэгдэн шүлгээ унших аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Миний хайр” УСК энэ сарын 16-нд нээлтээ хийнэ

Хосуудын хайр дурлал, атаа жөтөө, үл ойлголцолын тухай өгүүлэх “Миний хайр” инээдмийн мелодрам уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь. Тус кино энэ сарын 16-нд “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театруудад нээлтээ хийх аж. Киноны гол дүрүүдийг A-Capella хамтлагийн дуучин Э.Мөнхтөр болон “Ийм нэгэн дурлал” киноны дүрээр танигдсан жүжигчин Б.Баярмаа бүтээжээ. Уг кино “Single Ladies” киногоороо үзэгчдээс өндөр үнэлгээ авсан найруулагч Ц.Золжаргал, кино зохиолч А.Миеэгомбо нарын хамтарсан бүтээл юм байна.  Киноны дууг “UFO” хамтлаг, дуучин Г.Тэнүүн, залуу дуучин Ж.Оюунтүлхүүр нар дуулжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гарьд магнай”, “Цэц магнай”, “Тод магнай” киноны хөгжмийг өөрчиллөө

 “Монгол кино HD” төслийн хүрээнд “Гарьд магнай”, “Цэц магнай”, “Тод магнай” киноны хөгжмийг дахин бичиж, үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Жил жилийн наадмаар монголчуудын хүртээл болдог монгол наадам, ёс заншил, монгол зан чанарын талаар өгүүлдэг эдгээр киноны хөгжмийг Төрийн хошой шагналт Н.Жанцанноров бичсэн.

Харин дахин бичлэгийн хөгжмийг Улсын филармонийн “Морин хуур”-ын чуулга тоглож, удирдаачаар АЖ Ц.Батчулуун ажиллажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Утгын чимэг” бүтээлээ авч эхэллээ

МЗЭ-ээс “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг жил бүр зохион явуулдаг.

1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохиогдож байсан эл наадам маань 1993 онд “Утгын чимэг” болж өнөөг хүртэл 18 удаа амжилттай зохиогдсоор ирсэн.

Энэ жилийн наадмын бүтээлийг 6 сарын 20-ны өдөр хүртэл МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авна.

Наадамд оролцогч та бүхэн өөрсдийн бүтээлээ явуулахдаа А4 форматаар, Arial шрифтээр, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5-аар, 3 нүүрээс хэтрэхгүй байхаар явуулах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын их амар амгалан

Мордож буй улаан дээлтэй өвгөн Монголын их амар амгалан хэмээн яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн “ Монголын их амар амгалан” шүлэг эхэлдэгсэн. Ийм л илчит нарны дор, ийм хөх тэнгэрийн дор, үндэс тэтгэсэн ийм л ариухан шороон дээр гишгэж яваагийн учир бид амар амгалан байхаас яахав ээ. Зургадугаар сар хөдөөдөө тэмүүлэх сэтгэлтэй хүмүүний нандин сэжмийг харин ч нэг атгана. Гүйгүүл морин нутгаадаа тэмцэх шиг бидний сэтгэлийг хөдөөх байгальдаа оччихсон айраг цагаа, хурдан морьдын хөлс ханхалсан уяан дээр аль хэдийнэ ирчихсэн байнам бус уу.

Мордож буй улаан дээлтэй євгєн

Монголын их амар амгалан

Морины хєлєєс чєдєр уйдаж

Шєнийн талд гуних

Монголын их амар амгалан

Модон тэрэгний хєх дугуй

Шинэ євсний солонго гишгэх

Монголын их амар амгалан

Молор саран 

Монголын их амар амгалан

Єндєр цагаан vvлс 

Монголын их амар амгалан

Гэсэр жангарын шарласан хуудас 

Монголын их амар амгалан

Гол мєрєн урсах

Монголын их амар амгалан

Гоолингоо

Монголын их амар амгалан

Эрдэнийн сормуусаа униарт дvрж

Адуу унтах 

Монголын их амар амгалан

Эр хvн ятгатай дуулах 

Монголын их амар амгалан

Алтай хангай

Монголын их амар амгалан

Арван тавны саран

Монголын их амар амгалан

Гучин гурван говь

Монголын их амар амгалан

Гучин гуравтай харцуул

Монголын их амар амгалан

Ганга агийн торгон суунаг

Монголын их амар амгалан

Ганган харцтай бvсгvйчvvд

Монголын их амар амгалан

Жаргаж гуних 

Монголын их амар амгалан

Зангирсан нулимс дотогшоо урсах

Монголын их амар амгалан

Хєх хєх аргалын дєл

Монголын их амар амгалан

Хєсєг нvvдэл 

Монголын их амар амгалан

Тооноор туссан наран дотор

Хvv мєлхєх

Монголын их амар амгалан

Тогоонтємєр хаан

Монголын их амар амгалан

Амар болоочийг ачсан

Цагаан тэмээ

Монголын их амар амгалан

Анирхан талын бvvвэй

Монголын их амар амгалан

Буурин дээр нялх ногоо цухуйх

Монголын их амар амгалан

Бурханы мэлмий

Монголын их амар амгалан

Богд шиг миний залбирсан

Наран, саран

Тэнгэрийн их амар амгалан

Болор биеийг минь нууцлах

Газар шороо

Дорнын их амар амгалан

Ижийгээр минь бvvвэй аялуулж

Эцгээр минь vнэг эсгvvлсэн

Дэрлээд нойрсох

Миний хатан євєр

Монголын их амар амгалан

Дэргэдээ дуудаж толгойгоо тvшvvлэх

Миний хаан vр 

Монголын их амар амгалан.