Categories
мэдээ соёл-урлаг

“Буруугүй буруутан” жүжгийн нээлт болно

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын санаачлагаар долоон өөр ертөнц, долоон өөр найруулагч уриатай “Бэсрэг жүжгийн” төсөл үргэлжилж байна. Энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн “Бэсрэг жүжгийн” төслийн хамгийн сүүлийн жүжиг болох найруулагч Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” өнөөдөр 18.00 цагт нээлтээ хийх юм байна. Маргааш 17.00, 19.00 цагуудад тоглогдохоор болжээ.

“Буруугүй буруутан” жүжгийн зохиолыг Ардын жүжигчин А.Очирбат бичжээ. Жүжгийн дүрүүдэд Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Ж.Оюундарь, Г.Урнаа, Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Ж.Пүрэвдорж, Л.Дэмидбаатар болон жүжигчин Б.Одончимэг, Б.Баяржавхлан, Г.Номуун нар тогложээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Азийн кино наадмаас “Монгол кино” гран при хүртжээ

БНСУ-д зохион байгуулагдсан Азийн богино хэмжээний кино наадмаас Монгол кино тэргүүн байрын гран при шагнал хүртжээ. Тэргүүн байр эзэлсэн “Нарны жим” кинонд эгэл жирийн эмч бүсгүйн тухай өгүүлдэг ажээ. Тодруулбал хүнд өвчин туссан, өнчин хүүг эмч бүсгүй төрсөн хүүгээсээ өөрцгүй хайрлаж, өөрийн элэгнээсээ өгч түүний амийг авардаг байна. Тиймээс эмчийн сайхан сэтгэл үзэгч олны талархалыг хүлээсэн нь нэлээд өндөр оноо авах шалтгаан болжээ. Мөн 150 орны уран бүтээлчид өрсөлдсөнөөс тэргүүн байр эзэлсэн манай улсын “Нарны жим” кино, ирэх сард болох олон улсын кино наадамд оролцох эрх авчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Драмын 4” 10 жилийн ойгоо тэмдэглэнэ

Улсын драмын эрдмийн театрын авьяаслаг дөрвөн залуу болох найруулагч Н.Наранбаатар, жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нарын байгуулж байсан “Драмын 4” хамтлаг ирэх жил 10 нас хүрэх нь ээ.

Тиймээс тэд 10 жилийн ойдоо зориулан 4 найзын нөхөрлөл, хайр дурлал, амжилт, амьдралын ээдрээт бэрхшээл бүхнийг хэрхэн даван туулсан сонихолтой уран сайнхны кино бүтээх аж. Мөн “Хайрын дурсамж-2” цомог гарган “VIP” театрчилсан тоглолт хийн хамтлагийнхаа төрсөн өдрийг нижгэр тэмдэглэхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуурийн гоцлоочдыг “Большой” театрт урьжээ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийг “Большой” театрт тоглохыг урьжээ. Дэлхийн томоохон театруудын нэг болох эл театрт Дуурийн театрын уран бүтээлчдийг урьсан нь монголын сонгодог урлагийн чансааг тодорхойллоо.

Дуурийн театрын найман уран бүтээлчид арваннэгдүгээр сарын 15-нд ОХУ-ыг зорих бөгөөд Гавьяат жүжигчин Р.Доржхорлоо, Б.Гомбо-Очир, Э.Амартүвшин, Э.Анхбаяр, Ө.Уянга зэрэг чадварлаг уран бүтээлчид “Большой” театрын семфони оркистртой хамтран тоглох нь ээ. Тэд ирэх арваннэгдүгээр сарын 15-20-ны хооронд бие даасан сонгодог концертоо “Большой театр”-ын тайзнаа ОХУ-ын сонгодог урлаг сонирхогчдод хүргэх юм байна.

Дашрамд сонирхуулахад, уг тоглолтонд ДБЭТ-ын зөвхөн гоцлол дуучид явж байгаагаараа онцлогтой аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Улсын Филармони “Хөгжим” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улсын Филармоноос бүх нийтийн боловсролыг дэмжих “Хөгжим” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь 43 дахь жилийн үзвэрийн хүрээнд хйигдэж байгаагараа онцлог юм. Тус хөтөлбөр нь нийгмийг бүхэлд хамаран, дунд сургуулийн хөгжмийн хичээлд хүртэл нөлөөлөл үзүүлэх бөгөөд газар тариалан, уул уурхай, малчдын хотонд хүртэл хүрч хэрэгжих зохилт тавьжээ.

Түүнчлэн энэхүү ажлын хүрээнд аравдугаар сарын 18, 19, 25, 26-ний амралтын өдрүүдэд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд Улсын Филармоны уран бүтээлчдийн тоглолт, өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн бямба гарагт “Скай” худалдааны төвд анхны өдөрлөгөө амжилттай зохион байгуулсан юм.

Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын баримт бичигт үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг өргөжүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах, үндэсний хөгжилд соёл, урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байдаг бөгөөд тус зорилтыг хэрэгжүүлэхдээ иргэнийг оюунлаг, соёл, уламжлалаа нандигнан дээдэлдэг болгон төлөвшүүлэх явдлыг боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох, иргэдэд соёлын үнэт зүйлийн тухай мэдээлэл олж авах, хүртэх бололцоог бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авна гэж тусгасан байдаг.энэхүү бодлогын хүрээнд “Хөгжим” хөтөлбөр хэрэгжиж байна.

Мөн энэ сарын 30 -нд 19.00 цагт СТӨ-нд “Киноны хөгжмийн үдэш” шилдэг уран бүтээлийн тоглолт болох бол 31 -нд 19.00 цагт СТӨ-нд Улсын филармоны 43 дахь үзвэрийн жилийн нээлтийн нэгдсэн тоглолт болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг нээлтээ хийнэ

Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатарын санаачлагаар 2014 оны 4 сараас долоон өөр ертөнц долоон өөр найруулагч уриатай “Бэсрэг жүжгийн” төслийг хэрэгжүүлж эхлэсэн нь өдгөө амжилттай хэрэгжиж 6-н бэсрэг жүжгийг өөрийн тайзнаа амьлуулаад байгаа бөгөөд төслийн хамгийн сүүлийн жүжиг болох Найруулагч Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй Буруутан” уянгын драмын жүжиг 2014 оны 10 сарын 24-ны баасан гарагт нээлтээ хийх гэж байна.

“Буруугүй буруутан” жүжиг нь бие биедээ ухаангүй хайртай хосууд болох Батдоо, Цэцэгээ хоёр ирээдүйгээ аз жаргалтай, гэгээлгээр төсөөлнө. Гэвч Батдоогийн ээж хүүгээ ядуу эмэгтэйгэй уулзаж байгаад бухимдан түүнийг гадаадад амьдрах ахруу нь нь түр хугацаагаар явуулж, хайртай эмэгтэй болох Цэцэгээг өвчтэй ээжтэй нь хамт нүүлгэж хос хоёрын харьцааг таслана.

Энэ явдлаас хойш олон жил өнгөрч Батдоо ээжийнхээ санал болгосон бүсгүйтэй суусан боловч салж дахин Дэлгэр гэх бүсгүйтэй гэрлэж дутагдах зүйлгүй, аз жаргалтай амьдрах боловч нэг л зүйл тэдний санааг зовоодог байсан нь тэдэнд үр хүүхэд заяадаггүй байлаа.

Дэлгэр нэгэн өдөр гэрийн үйлчлэгч авахаар зар өгөхөд Батдоогийн анхны хайр болох Цэцэгээ бүсгүй зарын дагуу ажилд орхоор ирэх болно. Жүжиг цааш санаанд оромгүй явдлаар өрнөх бөгөөд хоёр хосын хайр дурлал хэрхэн өрнөх, Батдоогийн эцсийн сонголт Дэлгэр үү, Цэцэгээ юу…

Гэр бүл гэдэг хамгийн бичил нийгэм, түүний бүрэн бүтэн байдлаас бүхий л нийгмийн амар амгалан шалтгаалдаг.

Драмын урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг хүмүүн таныг найруулагч Э.Ёндоншаравын ертөнцөөр хамтдаа аялахыг хүндэтгэн урьж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Сүүлчийн шөнө” ашиг орлогоороо тэргүүлж эхэллээ

ШӨХТГ-аас кино театруудаар гарч байгаа Монгол киноны жагсаалтыг долоо хоног бүрээр нь орсон орлогыг нь жагсаажээ.

Тус газраас гурван долоо хоног завсарласны эцэст киноны жагсаалтыг дахин эхлүүлж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногуудад үзэгчдийн эрэлт их байсан “Давхар цохилт” кино тэргүүлсэн бол араас нь “Сүүлчийн шөнө” уран сайхны кино дэлгэцэнд гарч эхэлсэн даруйдаа жагсаалтыг манлайлж эхэллээ. Ингээд ашиг орлогоороо тэргүүлж буй кинонуудын жагсаалтыг хүргэж байна.

20141021-006

Categories
мэдээ соёл-урлаг

Сүүлчийн шөнө тэргүүллээ

Гурван долоо хоног завсарласны эцэст Монгол киноны жагсаалт маань дахин гарч эхэлж байгаа бөгөөд долоо хоног бүрээр нь орсон орлогыг нь жагсаасан болно. Өнгөрсөн долоо хоногуудад үзэгчдийн эрэлт их байсан “Давхар цохилт” кино тэргүүлсэн бол араас нь “Сүүлчийн шөнө” уран сайхны кино дэлгэцэнд гарч эхэлсэн даруйдаа жагсаалтыг манлайлж эхэллээ.

Snapshot_2014-10-20_111204

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Ламбугайн нулимс” дуурьтай

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр 17.00 цагт Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг тоглох гэж байна.
Гурван бүлэг, зургаан явдалт уг дуурийг Монголын тайзнаа анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглож байсан түүхтэй. Дуурийн найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, зураачаар Б.Төмөрхуяг, удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, туслах найруулагаар СТА Е.Сарантуяа нар ажиллажээ.

Харин энэ удаад уг дуурийн гол дүр болох Лодон ламд А.Сайнбаяр, Цэрэнлхамд Ө.Уянга, Цэрэнлхамын эхэд М.Дариймаа, Намнанд Г.Шижирболд нар тоглоно. Түүнчлэн худалдаачид, банди нар, захын иргэд, зүүдний бүжигт найрал дуучид, балетын жүжигчид оролцон симфони найрал хөгжим хөгжимдөнө
Монголын үндэсний дуурийн урын санд дэлхийн сонгодог дуурийн түвшинд бичигдсэн цорын ганц дуурь байдаг нь “Ламбугайн нулимс” юм. Х.Билэгжаргал агсан уг дуурийг одоогоос 27 жилийн өмнө бичихдээ Монголын орчин үеийн хөгжмийг дэлхийн хөгжмийн сонгодог стандартад хүргэсэн гэвэл маргах хүн гарахгүй байх.
Уг дуурийн цомнолыг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолоор бичсэн юм. “Ламбугайн нулимс” богино өгүүллэгийг хүмүүс ихэнхдээ бичигдсэн цаг үетэй нь холбож тайлбарлах нь бий. Утга зохиол судлаач шүүмжлэгчид инээдмийн зохиол гэх нэг хэсэг нь байхад зарим нь эмгэнэлт зохиол гэдэг. Тухайлбал, Төрийн шагналт, нэрт эрдэмтэн Ш.Гаадамба, төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамба нар “Ламбугайн нулимс” өгүүллэг эмгэнэлт зохиол, инээдмийн зохиолын алин болох талаар маргаан өрнүүлж байсан түүхтэй. Энэ мэтчилэн хэвлэгдсэнээсээ хойш өгүүллэг нь мэргэжилтнүүдийн дунд маргаан дэгдээсээр ирсэн билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бэсрэг жүжгийн сар”-ыг зарлажээ

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид аравдугаар сарыг “Бэсрэг жүжгийн сар” болгон зарлажээ.Тиймээс “Бэсрэг жүжгийн сар”-ын хөтөлбөртөө долоон найруулагчийн долоон өөр уран бүтээлийн үзэгчдэдээ өргөн барих юм байна.