Categories
мэдээ соёл-урлаг

“Драмын дөрөв” элитүүдэд зориулан тоглоно

Улсын драмын эрдмийн театрын авьяаслаг дөрвөн залуу болох найруулагч Н.Наранбаатар, жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нар өөрсдийн амьдралаар кино хийх ажээ. Тодруулбал, тэдний байгуулсан “Драмын 4” хамтлаг энэ жил 10 нас хүрэх юм байна. Үүнтэй холбогдуулан, тэд дөрвөн найзын нөхөрлөл, хайр дурлал, амжилт, амьдралын ээдрээт бэрхшээл бүхнийг хэрхэн даван туулсан тухай сонирхолтой уран сайхны кино бүтээх гэнэ.

Мөн “Хайрын дурсамж-2” цомог гарган “VIP” театрчилсан тоглолт хийн хамтлагийнхаа төрсөн өдрийг нижгэр тэмдэглэхээр төлөвлөсөн байна. Театрчилсан “Вип” тоглолт нь чамгүй өндөр үнэтэй бөгөөд зөвхөн элитүүдэд зориулан тоглох аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлийн тоглолт болно

Бүх нийтийн боловсролыг дэмжих “Хөгжим” хөтөлбөрийн хүрээнд 2015 оны нэгдүгээр улиралд “Монгол уран бүтээл” хөгжмийн уран бүтээлийн төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн эхний тоглолт болох Морин хуур чуулгын “Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлийн тоглолт өнөөдөр 19 цагт болно.Тоглолтод нэрт хөгжмийн зохиолчид болох Ц.Нацагдорж Б.Шарав З.Хангал Н.Жанцанноров нарын бүтээлүүд эгшиглэх юм байна.

Тоглолт тайлбарт концерт гэсэн төрлөөр тавигдах тул урилгаар урлаг судлаач Д.Энхцэцэг хөтлөгч тайлбарлагчаар ажиллах ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Улаанбаатар чуулгынхан этно балет тайзнаа тавина

Улаанбатар чуулгын уран бүтээлчид шинэ оны анхны уран бүтээлийн гараагаа этно балетаар эхлүүлэхээр болжээ. И.Ф.Стравинскийн “Ариун хаврын тахилга” этно балетыг ирэх гуравдугаар сарын 6-нд 19.00 цагт үзэгчдэд хүргэхээр болжээ.

Уг бүтээлийн хөгжмийн зохиолчоор Х.Алтангэрэл ажиллаж байгаа бөгөөд тэрээр үндэсний хөгжимд хөрвүүлжээ. Энэхүү хөгжмийг “Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал хгөжимчид тоглож байга аж. Харин бүжгийг “Улаанбаатар” чуулгын бүжгийн багш Д.Энхгэрэл дэглэжээ. Мөн “Ариун хаврын тахилга” этно балетыг тавихад тус чуулгын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

С.Жавхлангийн эхнэр “Монголоороо” төв нээнэ

МУГЖ С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэг “Монголоороо” нэртэй шинэ төв нээж ажиллуулахаар болсон тухайгаа мэдэгджээ. Уг нь төв нь үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон бөгөөд тун удахгүй нээлтээ хийх юм байна.
Уг төвд
• Бий биелгээ
• Уртын дуу
• Монгол бичиг
• Баясуулан ариусахуйн(бясалгал) хичээлүүдийг зааж сургах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Улсын филармонийн тайзнаа Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл эгшиглэнэ

Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед Монголын нийт иргэд, олон нийт боломжит бүх сувгаар урлаг соёлын мэдээллийг нээлттэй хүлээн авах болсон боловч телевиз, радио, кабелийн суваг, цахим орчинд залуучуудын хүлээн авч байгаа уран сайхны хөтөлбөрийн дийлэнх хувь нь гадаадын уран бүтээлүүд болон бүх урсгал чиглэлийн дууны уран бүтээлүүд давамгайлж байх бөгөөд үндэсний уламжлалт ёс заншлыг хадгалсан, мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан монгол уран бүтээлүүдийн эзлэх хувь хэмжээ бага байгаа нь хүүхэд, залуучуудын төлөвшил, хүмүүжил, монгол соёлын үндэсний өвөрмөц төрх, ялгарах байдлыг дархлаажуулахад учир дутагдалтай байгаа билээ.

Улсын филармоноос 2015 оны нэгдүгээр улирлын үзвэрийн хөтөлбөрөө “Монгол уран бүтээл” зорилтот төслийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд тус төсөл нь Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан уран бүтээлүүдийг ард иргэд, өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах, байгууллагын урын санг монгол бүтээл туурвилаар баяжуулах, хөгжмийн уран бүтээлийн эрэлт, нийлүүлэлтийг бий болгох, бүтээн туурвигчид, уран бүтээлчдийг алдаршуулах, хөгжим сонирхогч, сонсогчдын цар хүрээг өргөжүүлэх, монгол хөгжмийн уран бүтээлийг радио, телевиз, киноны зах зээл, цахим орчинд нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөгжмийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээл, хөгжим сонирхогч иргэдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Categories
гадаад мэдээ соёл-урлаг

“Алтан бөмбөрцөг” наадам өнөө орой болно

72 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнөө орой АНУ-ын Калифорни мужийн “Беверли Хилтон” зочид буудалд болох гэж байна.”Алтан бөмбөрцөг” наадмыг Холливудын гадаад хэвлэлийн нийгэмлэгээс зохион байгуулдаг юм. Кино урлагийн шилдгийг шалгаруулах “Оскар”-ын наадмын өмнөх томоохон шалгаруулалт болдог гэдгээрээ дэлхийд танигдсан арга хэмжээ билээ. Наадамд нэр дэвшигчдийн нэрс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд тодорсон. Наадмын шилдгүүдийг 25 номинациар тодруулна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын сайхан бичигтэн” тодорно

Уран зургийн галлерейд маргааш “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны тэргүүн байруудад шалгарсан оролцогчдод Ерөнхий сайд шагнал гардуулахаар болжээ. Уралдаан 1-11-р анги, төгсөх анги, насанд хүрэгчид, мэргэжлийн багш нар, уран бичлэг гэсэн таван ангилалаар болсон байна. Дээрх ангилалд шалгарсан эхний гурван байрт шагнал гардуулах юм байна.

Төгсөх ангийн сурагчдын эхний гурван байрт шалгарсан сурагчдад улсын их дээд сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгоно. Харин насанд хүрэгчдэд гадаадад аялах эрх өгөх юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуурийн театрын тайзнаа 44 жил амилсан “Дон Кихот”

“Муу хүн чөлөөнөөр, чоно борооноор” гэгчээр бүжгэн жүжиг, дуурь, кино, драмын жүжиг зэрэг төрлөөр дэлхийн үзэгчдийн мэлмийг баясгасан Мигель Де Сервантасын “Дон Кихот” бүжгэн жүжгийг УДБЭТ-ын уран бүтээлчид тайзнаа амралтын өдрүүдэд толилуулахаар болжээ.

Тус бүтээлийг Л.Минкусын хөгжим, М.Петипагийн дэглэлтээр анх 1869 онд Москвагийн Их театрт тавьж байжээ. Дөрвөн бүлэг, найман үзэгдэлт уг бүжгэн жүжиг Оросын театраас дэлхий дахинаа түгсэн байна. Энэхүү алдарт бүтээлийг Монголын тайзнаа анх 1971 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамьяндагва дэглэн тавьж байсан аж.

1917 оны хувьсгалаас хойш Зөвлөлтөд олон дуурь, бүжгэн жүжгийг тоглохыг хориглосон ч “Дон Кихот” бүжгэн жүжиг Их театрт хамгийн удаан амьдарсан нь юм байна.

“Дон Кихот”-ыг 1940 онд Монте Карлогийн наадамд тоглосноос хойш дэлхийн олон орны театрууд шинэчлэн дэглэж, тавьдаг болжээ.

Энэ удаад толилуулах Л.Минкусын “Дон кихот” бүжгэн жүжгийн гол дүрд Дон Кихотод Х.Чойжилсүрэн, Санчо Пансод Д.Чинбат, Лоренцод Н.Баяраа нар тоглох гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан өд-2014” наадмын шилдгүүд тодорлоо

Монголын зохиолчдын эвлэлийн 86 жилийн ойн хүрээнд Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд 2014” наадам өчигдөр(01.09) Улсын филармонийн их танхимд боллоо. Тус наадмын яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, кино зохиол, баримтад уран зохиол, судлал, шүүмж гэх найман төрөлд 70 гаруй бүтээл ирүүлсэнээс дараах байдлаар шалгаруулжээ.

2014 оны утга зохиолын оны шилдэг бүтээлийн төрөлд

1. Яруу найраг- М.Саруулдалай “Хунгийн дэвэлт шиг хаварын үдэш”

2. Хүүхдийн зохиол- Ч.Наранцэцэг “Тунгалаг өнгө”

3. Утга зохиолын орчуулга- Ж.Оюунцэцэг “Хөршүүд”

4. Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл- М.Уянсүх “Айшхи”

5. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл- Ж.Заяабаатар “Омог босоо хавт Хасар”

6. Жүжиг, киноны зохиол- Н.Сүхдорж-“Галдан Бошгот хаан”

7. Баримтат уран зохиол- Б.Цогнэмэх- Цагаан морины домог

8. Утга зохиолын судлал- М.Чимидцэеэ “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон”

9. Утга зохиолын шүүмж- Г.Батсуурь “Мета утга” зэрэг бүтээлүүд шалгарсан байна.

Харин МЗЭ-ийн шагналыг Ч.Алтангэрэлийн “Ганнибал”, Б.Баясгалангийн “Зөнгийн нүд”, С.Бүрнээгийн”Савдагт Алтайн дууль”, Д.Бямбацэндийн”Хатан сэрэл”, Ж.Гун-Аасүрэнгийн “Сэргэлэн одод чуулсан шөнө”, Т.Дашбалдангийн “Сэтгэлийн шувуу” Я.Мөнхжаргалын “Тэвчээр”, М.Отгонбаярын “Сураггүй хаврыг хүлээхүй”, Б.Хүрэлтогоогийн “Илчлэлт” гэх зэрэг бүтээлүүд хүртсэн бол залуу яруу найрагч, уран бүтээлчдэд олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг яруу найрагч Б.Болорцэрэн, Ө.Үлэмжтөгс нар хүртжээ. Энэ үеэр зохиолч яруу найрагчдын ном бүтээлийн үзэсгэлэн гарын үсэгтэй номын худалдаа, солилцоо болж, Монголын зохиолчдын эвлэлд элссэн яруу найрагч П.Цоожчулуунцэцэг, Б.Алтанхуяг зэрэг уран бүтээлчдэд гишүүний үнэмлэх гардууллаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Д.Ганцэцэг дарга болжээ

Өнгөрсөн намар Улсын драмын эрдмийн театраас хоёр ч сайхан бүсгүй гарсан нь олныг багагүй шуугиулсан. Тэдний нэг болох жүжигчин Т.Хулан кино урлагт хүч сорингоо эрүүл мэнддээ анхаарч байгаа.

Тэгвэл “Аравт”, “Өдөр өдрийн нар” киногоороо олонд танигдсан жүжигчин Д.Ганцэцэг “Эмэгтэйчүүдийн түүчээ” хэмээх нэвтрүүлэг хөтөлж, олон газраар аялаад амжсан. Тэгвэл жүжигчин бүсгүй Монголын урлагийн залуучуудын холбоонд Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хэдхэн хоногийн өмнө хүлээн авчээ.