Categories
мэдээ соёл-урлаг

“Хамтран амьдрагч” УСК өнөдөр нээлтээ хийнэ

Үзэгчдийг байлдан дагуулж байсан дэлгэцийн бүтээлүүд болох “Гоёлын даашинз”, “Боолын гэрээ”, “Тагнуулч аав” киноны Продюсер МУГЖ Д.Хүрэлхүүгийн 4 дэх уран бүтээл болох “Хамтран амьдрагч” УСК 2-р сарын 6нд бүх театруудын дэлгэцнээ нээлтээ хийх гэж байна. Тус кино нь бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд олон олон чадварлаг жүжигчдийг бүрдүүлж чадсан гайхалтай уран бүтээл болсоныг дуулгахад таатай байна. Учир нь нэгэн үе нэг тайзнаас хамтдаа үзэгчдийн алга ташилтыг хүртэж байсан авъяаслаг жүжигчид болох Д.Хүрэлхүү, Г.Ундармаа нар 8 жилийн дараа дэлгэцийн уран бүтээлд хамт дүр бүтээжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

”Outlaw” хамтлаг шинэ цомгийн баяраа хийнэ

Хип хоп сонирхогч залуус та бүхэндээ нэгэн сайхан мэдээг дуулгахад таатай байна. Та бидний сонсох дуртай хайртай хамтлаг болох “Outlaw” хамтлаг Хайрын баярт зориулсан “Санахын нэр” VIP тоглолт хийх гэж байна. Уг тоглолтыг Outlaw хамтлаг шинэ цомогийнхоо нэрээр нэрлэсэн бөгөөд залуус та бидний тэмдэглэн өнгөрөөх дуртай Гэгээн валентины баярыг тохиолдуулан нийт Монголынхоо хосууддаа зориулан 2015.02.14- нд 20:00 цагаас Vegas night club-т зүрх сэтгэл, дурсамжинд хоногшсон тэр л дуунуудаараа Live үдшийг хамтдаа гайхалтай сайхан өнгөрүүлэхээр болоод байна.

OUTLAW хамтлагтай зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байсан та бүхнийг шинэхэн цомгийн баярыг хуваалцаж “Гэгээн Валентин”-ы баярын нэгэн доргио үдшийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна. Тоглолтонд Хишигдалай, Сүнс хамтлаг, Ice-Man, 3 Бүдүүн, Зоригт гэх мэт хамтлаг дуучид оролцох бөгөөд “Outlaw” хамтлагийхан Хит болсон дуунуудаа амьд хөгжмийн “Аадар” хамтлагтай хийсэн шинэхэн найруулгаар хүргэхээс гадна олон олон гэнэтийн бэлэг таныг хүлээж байна.

Тасалбарыг 14-ны өдрөө Vegas night club-аас худалдан авч болох бөгөөд 20,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа ажээ.

Categories
гадаад мэдээ соёл-урлаг

“Галзуу хурд-7” шинэ трейлерээ дэлгэлээ

“Галзуу хурд” цувралын гол дүрийн жүжигчин Пол Уолкер 2013 оны арванхоёрдугаар сард автын ослын улмаас нас барсан нь тус киноны цуврал долоодугаар анги гарах уу, үгүй юу гэсэн асуултыг бий болгоод байсан билээ. Гэхдээ тус киноны гол зураг авалтууд хэдийнэ хийгдсэн учраас “Галзуу хурд-7″ гарна. Гэхдээ үлдсэн зарим хэсгийн зураг авалтад талийгаачийн дүү 26 настай Коди Уолкерыг ахынх нь дүрд тоглуулахаар шийдсэн хэмээн кино багийнхан мэдэгдээд байсан юм.

Ийнхүү хүлээлт үүсгээд байгаа “Галзуу хурд -7″ киноны шинэ трейлерийг хүргэж байна. Уг кино ирэх дөрөвдүгээр сарын 3-нд нээлтээ хийхээр товлоод байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Морин хуурын чуулгын “Торгоны хээ” тоглолт болно

Улсын филармони 2015 оны эхний улирлын үзвэрийн хөтөлбөрөө “Монгол уран бүтээл” зорилтот төслийн хүрээнд зохион байгуулахаар зэхжээ. Тус төсөл нь Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн төвшинд бүтээн туурвисан уран бүтээлүүдийг ард иргэд, өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах, байгууллагын урын санг Монгол бүтээл туурвилаар баяжуулах, хөгжмийн уран бүтээлийн эрэлт, нийлүүлэлтийг бий болгох, бүтээл туурвигчид уран бүтээлчдийг алдаршуулах хөгжим сонирхогч, сонсогчдын цар хүрээг өргөжүүлэх, Монгол хөгжмийн уран бүтээлчдийг дэмжих зорилготой ажээ. “Монгол уран бүтээл” төслийн хүрээнд Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн гайхамшигт ардын дуу цуврал бүтээлийн “Торгоны хээ” тоглолт ирэх сарын 05 –нд Улсын филармонийн концертийн танхимд болох гэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын их хатадын туульс” бүжгэн жүжиг удахгүй тайзнаа…

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлж буй “МОНГОЛЫН ИХ ХАТАДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжгээ 2015оны 2 дугаар сарын 5-нд ҮДБЭЧ-ын тайзнаа тоглохоор төлөвлөөд байна.

Энэхүү бүжгэн жүжгийн Ерөнхий продюсероор Г.Цоггэрэл /ҮДБЭЧ-ын захирал/, Бүжгэн жүжгийн цомнолыг Н.Болд /ҮДБЭЧ-ын дэд захирал/, Бүжгийг дэглэн найруулсан Д.Баярбаатар /Ерөнхий бүжиг дэглээч/, Ерөнхий зураач Ц.Энхтуяа, Хөгжмийг Төрийн соёрхолт, Б.Мөнхболд, Хөгжмийн найруулга М.Бирваа /ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч/, Гэрлийн найруулагч: Ц.Эрдэнэбат, Тайзны машинист: Ц.Эрдэнэбилэг, Оёдлын мастер: МУУГЗ Д.Лхагваа, Б.Лхагвадулам, Туслах найруулагч Х.Отгончимэг, ҮДБЭЧуулгын маркетингийн алба ажиллаж байна. Гол дүрүүдэд:

  • Гоо марал- бүжигчин МУСТА С.Цэцгээ,
  • Алунгоо эх- бүжигчин МУСТА Г.Уянга,
  • Өүлэн эх – бүжигчин МУСТА Т.Ариунжаргал,
  • Бөртэ хатан бүжигчин МУСТА Т.Мөнхцацрал,
  • Дөргөнө- бүжигчин МУСТА Э.Номин,
  • Сорхагтан хатан – бүжигчин МУСТА М.Бямбаа,
  • Чимбай- бүжигчин Л.Энхболор,
  • Самар- бүжигчин, МУГЖ Ш.Одонтуяа,
  • Мандухай – бүжигчин МУСТА Ж.Мандухай нар болон
  • ҮДБЭЧуулгын Үндэсний хөгжмийн их найрал
  • Удирдаач Н.Буянбаатар
  • Зууны манлай бүжиг дэглээч АЖ.ТШ.Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцоно.
Categories
мэдээ соёл-урлаг

“Хэлж зүрхлээгүй хайр” уянгын драмын жүжиг тоглогдоно

Монголын урлагийн томоохон байгууллага болох Улсын Драмын Эрдмийн театрийн уран бүтээлчид энэ улирлын тоглолтоороо үзэгчиддээ түүхэн болоод эмгэнэлт, уянгын зохиолуудаа тайзнаа амьдруулан үзэгчиддээ хүргэхийг зорьж байгаа билээ. Тухайлбал АЖ.Очирбатын найруулга, СТА Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” уянгын драмын жүжгээ энэ сарын 23-25-ны өдрүүдэд тоглосон бол 30, 31, 2 дугаар сарын нэгний өдрүүдэд “Тамгагүй төр” эмгэнэлт драмын жүжгээ тавьж байгаа билээ.

Харин тэдний хоёрдугаар сарын хөтөлбөрт “Гэгээн хайрын баяр”-ын өдрийг тохиолдуулан Зохиолч Сорогдогийн Жаргалсайхан, Төрийн соёрхолт Намнангийн Наранбаатарын найруулга “Хэлж зүрхлээгүй хайр” уянгын драмын жүжгийг тоглохоор болсон байна. Тоглолт:

2 дугаар сарын 13-ны өдөр 18:00, 20:00 цагт

2 дугаар сарын 14-ны өдөр 17:00, 19:00 цагт

2дугаар сарын 15-ны өдөр 17:00, 19:00 цагт тус тус тоглохоор болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Guys 666” хамтлагийнхан Гэгээн Валентины өдөр тоглолтоо хийнэ

Хэсэгтээ нам жим байсан “Guys 666” хамтлагийнхан уран бүтээлдээ эргэн орж шинэхэн клипүүдээ үзэгчдэд дэлгэх болсон билээ.

Тэгвэл тэд ирэх хоёрдугаар сарын 14-нд буюу Гэгээн хайрын баяраар дурлалт хосууддаа зориулан “Хайрын бүжиг” шоу тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолт нь Чингисийн өргөө “Event Hall”-д болох аж.

Тэд тав дахь бие даасан тоглолт “Хайрын бүжиг”-ээрээ үзэгч, сонсогч, дурлалт хосуудад бэлэг барих нь. Хамтлагийн гишүүдийн мэргэжил жүжигчин бөгөөд тэд тоглолтынхоо үеэр дуулж бүжиглэхээс гадна жүжиглэх гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Яруу найрагчид өнөөдөр өрсөлдөнө

Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом” яруу найргийн баяр өнөөдөр17:00 цагаас 22 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Эгнэхүүнаадмыг Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил МҮОНР-ийн “Цагаан лавай” студид болох аж.

Тус наадмын гол онцлог нь яруу найрагчид шүлгээрээбус тухайн жилд гаргасан номоороо өрсөлддөг байна.Уг яруу найргийн баярыг анх Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар санаачилж байжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Марко Поло”-д олон монгол жүжигчдийг урьж тоглуулна

“Марко Поло” киноны найруулагч анхны 10 ангидаа монгол жүжигчин Б.Амарсайханыг урьсан. Монгол жүжигчний ур чадвар найруулагчид таалагдсан бололтой. Энэ онд хийгдэх хоёрдугаар улирлын 10 ангидаа олон монгол жүжигчин тоглуулахаар мэдэгдсэн байна. Тус киноны зураг авалт Будапешт, Шинэ Зеланд, Малайзад болох юм байна. Дэлхийн том корпорацийн кинонд монгол жүжигчдээ тоглуулах энэ ажлыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дэмжиж, олон ажил санаачилсан гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Богема” дахин тайзнаа амилна

УДБЭТ-ын тайзнаа Ж.Пуччинийн хөгжим, Л.Иллизи, Дж.Джакоза нарын цомнол “Богема” дуурь энэ сарын 31-нд тавигдана.2004 оны тавдугаар сарын 7-нд ДБЭТ-ын тайзнаа тавигдсан энэ дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагчаар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт СТА Г.Эрдэнэбаатар, зураачаар СТА Г.Ганбаатар нар ажилласан байна.Рудольфийн дүрд тенор хоолойт Б.Гомбо-Очир, Марселийн дүрд баритон хоолойт Э.Анхбаяр, Шонарын дүрд баритон хоолойт М.Амарсанаа, Коллений дүрд СТА О.Хүрэлбаатар нар тоглох аж. Уг дуурийг анх 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Туриний театрт тоглож байжээ.