“Ухаарч амьдрах хорвоо” дуугаараа ард түмний сэтгэлд хоногшсон Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Н.Төмөрхуяг анхныхаа цомгийг гаргахаар болжээ. Түүний цомогт “Ухаарч амьдрах хорвоо”, “Амьдрал хайр дээр тогтдог”, “Саа мөнгөн Хэрлэн”, “Насны намар”, “Намрын дурсамж”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Халхын сайхан хүүхнүүд”, ” Зүүдэн бороо”, ” Зүрхний уяа”, “Хожуу хайрын дуу”, “Сэтгэлийн эгшиг”, ” Гунигийн дуу” зэрэг дуунууд нь багтсан гэнэ.
Category: соёл-урлаг
“БОЛОР ЦОМ -32″ наадам энэ жил Төв аймгийн Зуун мод суманд болох юм. Өнөөдөр “Уран үгсийн чуулган” болох бол маргааш “Болор цом” наадам албан ёсоор эхлэнэ. Ингээд энэ удаагийн наадамд шалгарсан яруу найрагчдын нэрсийг хүргэж байна.
- Х.Алагаа
2. Ш.Анхтуяа
3. Б.Алтанхуяг
4. На.Батболд
5. Ц.Батбаатар
6. Н.Батжаргал
7. Б.Батсайхан
8. М.Баттөмөр
9. Б.Баттулга
10. Б.Болорцэрэн
11. Б.Бүргэд
12. Л.Ганзул
13. Б.Ганхүрэл
14. Э.Гантулга
15. Д.Гомбосүрэн
16. С.Дамдиндорж
17. Х.Дугарсүрэн
18. Н.Мөнхбаяр
19. Б.Мягмаржав
20. М.Наранболд
21. С.Начин
22. М.Отгонбаяр
23. Г.Оргилболд
24. Б.Сарантуяа
25. Б.Сүхбаатар
26. Б.Төгсжаргал
27. С.Ууганбаяр
28. Б.Чулуунцэцэг
29. О.Цэнд-Аюуш
30. О.Элбэгтөгс
31. Ц.Эрдэнэбаатар
32. Б.Энхтөр
33. Б.Очирваань-Өвөрмөнгол
34. Цогбилэг- Өвөрмөнгол
Энэ жилийн “ Цагаан Уул” наадмыг Монголын Залууучуудын холбоо, Монголын Зохиолчдын эвлэл, МҮОНРТ хамтран өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулахаар болоод байгаа билээ. Энэхүү наадамд 112 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд шилдэг 40 яруу найрагч шалгарч үлдээд байна. “Цагаан Уул-2015” наадмын шүүгчдийг өнөөдөр олон нийтэд зарлалаа. Уг наадмын ерөнхий шүүгчээр яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, нийтлэлч, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, профессор, СГЗ Ү.Хүрэлбаатар, шүүгчдээр“Алтан өд” шагналт зохиолч Д.Энхболд, Монголын утга зохиолын нэгэн үеийн содон төлөөлөгчийн нэг, утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуяг, сэтгүүлч яруу найрагч Ц.Дэлгэрмаа, Утга зохиол судлаач шүүмжлэгч Ш.Баттөр нар тус тус ажиллахаар болжээ.
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг дэлгэцийн бүтээлд анх удаа найруулагчаар ажиллажээ. Тэрээр “Аав” уран сайхны киног үзэгчдэдэ хүргэхээр зэхсэн байна. Уг киноны гол дүрд жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, Соёлын тэргүүний ажилтан М.Эрдэнэ-Очир нар тогложээ. Энэхүү бүтээлийн хөгжмийн найруулагчаар хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Оки ажиллажээ.
“Аав” уран сайхны кино ирэх гуравдугаар сард нээлтээ хийх юм байна.
“Чонон сүлд” кино Оскарт нэр дэвшинэ
БНХАУ-ын зохиолч Зян Рун-ы зохиолоос сэдэвлэсэн “Чонон сүлд” кино нээлтээ хийгээд удаагүй байна. Тус кинонд Монголын жүжигчин Р.Анхням тоглосон билээ. Тэгвэл тус кино Оскарын наадамд нэр дэвшихээр болжээ.
Энэ талаар кино найруулагч Аннойд Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Монгол Улсын аварга Д.Хадбаатарын ахуй амьдралыг харуулсан коног “Хадбаатар сан”-гаас санаачлан Төв аймгийн Угтаалцайдам сумын нутгийн зөвлөлтэй хамтран хийж байна. Киноны зураг авалт өнгөрсөн оны зунаас эхэлсэн бөгөөд ирэх наадмаар дэлгэцнээ гарах юм байна. Кинонд шоронгийн амьдрал, бөхийн ертөнц хоёр “хүчит аварга” Д.Хадбаатарын цадиг, намтрын салшгүй хэсгүүдийг харуулах аж. Мөн 1970, 1980-аад оны хооронд болж буй нь хүн ба цаг үе, нийгмийн үзэл суртал, хамгийн гол нь нэр алдар, цол гуншингийн төлөөх далд тэмцлийн ээдрээ сүлбээг илэрхийлэх хамгийн тохиромжтой цаг хугацааг үзүүлэх юм байна
Ая зохиогч Ч.Төгсбаярын тоглолт болно
Архангай аймгийн хөгжимт драмын театрын хөгжимчин, ая зохиогч Ч.Төгсбаяр маргааш Бөхийн өргөөнд уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийнэ. Тэрбээр “Элькондор” хамтлагийн дуулж олноо хүргэсэн “Бүсгүй минь”, “Тавилан”, “Хамжааргагүй дурлал” зэрэг олон хит дууг зохиосон юм. Орон нутгаас нийслэлийг зорьж ирэн хийж буй энэ удаагийн тоглолтод нь “Классик жем”, “Мотив” хамтлагууд, дуучин Ө.Уянга, Г.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Түмэн-Өлзий, Э.Төрмандах, Д.Ариунбаатар, Г.Чинболор нарын дуучид оролцож ая дуугаа өргөх аж.
Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчан таниулах зорилготой “Монгол мохошгүй” язгуур урлагийн есөн хамтлагийн нэгдсэн тоглолт өнгөрсөн 2014 оны хоёрдугаар сард МҮЭСТО-нд болсон билээ.
Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын санаачлагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болон тоглосон уг тоглолт нь анх 2012 онд язгуур урлагийн таван хамтлагийг нэгтгэн “Монгол” нэрийн дор тоглосон бол 2013 онд долоон хамтлагийг нэгтгэн “Монгол төгсөшгүй” нэртэйгээр олны хүртээл болсон юм.
“Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 6-15-ны хооронд “Реализм” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж байна.
“Blue moon” арт галерейгаас уран бүтээлээ идэвхтэй туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайхны таашаал, мэдлэгийг нэмэгдүүлж хөгжүүлэх, үзэгчдийг бэлдэх, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулсаар байгаа билээ.
Уг үзэсгэлэнд 56 уран бүтээлчийн 80 орчим бүтээл дэлгэгдлээ.
“Төгсгөлгүй” танго балет үзээрэй
Залуучуудад зориулсан цоо шинэ бүтээл болох “Төгсгөлгүй” танго балетыг өнөөдөр 17:00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна.
Уг бүтээлийг тавихдаа Австри улсаас танго, вальс бүжгийн багш нарыг урьж 14 хоногийн сургалт зохион байгуулсан төдийгүй саксофон, гитар, найраг баян хуур зэрэг симфони найрал хөгжимд байдаггүй зарим хөгжмийн зэмсгийг оруулсан өвөрмөц, сонирхолтой бүтээл хийхээр уран бүтээлчидзорьжээ. Бүтээлд Монголын өнөөгийн нийгэм, тэр дундаа уран бүтээлчдийн амьдрал болон хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох үнэнч хайр сэтгэлийн тухай хүүрнэх бөгөөд хайрын танго бүжгийг сонгодог балеттай хоршуулан дэглэсэн өвөрмөц тавилттай бүтээл аж.
Тайз нь өнөөгийн хотын амьдралыг харуулсан шийдэлтэй байна гэдгээрээ онцлогтой юм. Энэхүү балетын хөгжмийг залуу хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргал дэглэн найруулсан байна.