Хоёрдугаар сарын сүүлээр 1991 төгрөгт хүрээд буурсан долларын ханш өнөөдрийн байдлаар 1980 төгрөг байна. Арилжааны банкууд нэг ам. долларыг 1962-1970 төгрөгөөр авч, 1980-1985 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1976 төгрөгөөр авч, 1980 төгрөгөөр зарж байна.
Category: соёл-урлаг
“Хамтран амьдрагч” 117 саяыг олжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшсэн. Харин энэ оноос сар бүр мэдээлж байхаар болжээ. ШӨХТГ-аас хэрэгжүүлсэн уг арга хэмжээний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчид улсад ашиг орлогоо цэвэр шударгаар төлөх, кино театрууд кино үйлдвэрлэгчдэд давуу байдлаа тулгах зэрэг нөхцөл байдал арилсан гэж үзэж буй.
Энэ оны хоёрдугаар сарын байдлаар нийт зургаан монгол кино гарч буй. Тэднээс хоёрдугаар сарын 15-ны өдрөөс бүтэн сарын туршид ашиг орлогоороо тэргүүлсэн “Танхай тээгч” кино театраас бууснаар “Хамтран амьдрагч” кино 117.441.619 сая төгрөгийн орлогоор тэргүүлжээ.
Мollywood Box Office
№ |
Киноны жагсаалт |
Гарсан он сар өдөр |
Нэгдүгээр сард |
Хоёрдугаар сард |
Нийт |
||
1 |
Танхай тээгч |
2015.12.292015.2.15-ны өдөр гарахаа больсон |
499.671.500 |
115.480.698 |
615.152.198 |
||
2 |
Тю Тю |
2015.1.12 гарч зөвхөн Өргөө-д гарч байна |
67.326.084 |
11.027.833 |
78.353.917 |
||
3 |
Хүүхэлдэй |
2015.1.18 |
19.987.463 |
47.304.836 |
67.292.299 |
||
4 |
Хамтран амьдрагч |
2015.2.15 |
117.441.619 |
||||
5 |
Надад итгээч |
2015.2.12 |
30.515.743 |
||||
6 |
Аюултай харилцаа |
2015.2.16 |
61.495.270 |
Монголын рок поп ,сонгодог, нийтийн дууны урлагийн хөгжлийг МУГЖ дуучин Г,Эрдэнэбат, зууны манлай поп хатагтай Б,Сарантуяа наргүйгээр төсөөлөхгүйн аргагүй билээ. Эрхэм уран бүтээлчидийн туурвисан олон сайхан уран бүтээлүүд үе үеийн сонсогчдын сэтгэл зүрхийг хөг аялгуугаараа хөглөсөөр ирсэн билээ. Тухайлбал МУГЖ: Эрдэнэбатын “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Элбэрэл”, “Гэртээ ирлээ”, “Гэргий” , Зууны манлай поп хатагтай Сарантуяагийн дуулсан “Миний сайхан ээж”, “Ихэр саран”, “Үр минь”, “Миний ээж тэмээчин” зэрэг уран бүтээлүүдийг нь дуулж өсөөгүй хүн ховор биз ээ. Ийнхүү тэдний уран бүтээлийн дийлэнх хувь нь эхчүүд, эмэгтэйчүүд, орчлонгийн сайхан бүсгүйчүүдийгээ магтсан байдгаараа онцлогтой. Энэ ч утгаараа сонгодог болон нийтийн дууны сор болсон уран бүтээлч, рок поп урлагийн поп хатагтай нар хамтран олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Монгол улсын зүүн болон говийн бүсийн нутгийн бүх сайхан бүсгүйчүүд эмэгтэйчүүддээ ээжүүддээ хамтарсан тоглолтоороо бэлэг барих гэж байна. Тоглолт: 3 сарын 6-ны өдөр Замын-Үүд хотноо 3 сарын 7-ны өдөр Сайн-Шанд 3 сарын 8-ны өдөр Хэнтий аймагт 3 сарын 9-нд Дунд говь аймагт хийхээр болжээ. Тэдний хамтран ажилласан анхны уран бүтээл нь одоогоос 9-н жилийн тэртээд буюу 2006 онд мэндэллэж байжээ. Энэ талаар манай сайтын хамт олон эрхэм уран бүтээлчдээс тусгайлан авсан сурвалжлагаараа уншигч та бүхэнтэйгээ дахин уулзах болно. Ингээд рок поп болоод сонгодог болон нийтийн дууны өнгийг тодорхойлогч уран бүтээлчидийнхээ үзэсгэлэнт бүсгүйчүүд, ээжүүдийгээ баярлуулах эрхэм үйлсд нь амжилт хүсье!
Монголын урлагт өөрийн өнгө төрх, орон зайг хэдийнэ бий болгосон “Увертюра” хамтлаг энэ сарын 8-нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр тоглолт хийхээр болжээ.
Бүсгүйчүүддээ зориулсан “UNPLUGGED VIP” тоглолтоо 100% амьд хийж, үзэгч түмэнд урлагийн гоо зүйг жинхэнэ утгаар нь мэдрүүлнэ хэмээн онцлоод буй тэдний тоглолтын тасалбар 800.000 гэсэн мэдээлэл цацагдсан юм. Энэ үнэ нь нэг билетны үнэ биш 10 хүний суудалтай нэг ширээний такс юм байна. Үндсэндээ нэг тасалбар нь 80 мянган төгрөгийн үнэтэй байх гэнэ.
Уг тоглолтод Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат нар урилгаар оролцох ажээ.
Энэ сарын 23-наас Олон улсын шилдэг циркчдийн хоёр дахь удаагийн хамтарсан тоглолт болно. Олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид манай улсад долоон хоног саатах аж. Тус тоглолтод БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин оролцох юм байна.
Үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээрээ БНХАУ-ын жүжигчид энэ тоглолтод нэгджээ. Илбийн гайхамшгийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид хүрэлцэн ирэх аж. Монголын циркчид агаарт зургаа эргэн дэлхийн рекорд эвдсэн “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрээрээ оролцох юм байна. Түүнчлэн сургуультай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, ховор үүлдрийн нохойнууд гайхалтай үзүүлбэрээ үзүүлэхээр Монгол орныг маань зорин ирэх нь ээ.
Тоглолтын тасалбар байрлалаасаа хамааран 15, 20, 30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд гуравдугаар сарын 9-нөөс эхлэн Монголын үндэсний циркийн кассаар тасалбарыг худалдах бол 1900-1950 үнэгүй хүргэх аж. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9925-3031 дугаараас авч болох юм байна. “Дэлхийн цирк Монголд” тоглолт ажлын өдрүүдэд 19.00, амралтын өдрүүдэд 15.00, 19.00 цагт тоглох ажээ.
Өмнөд Монгол залуус тоглолт хийлээ
Өнгөрсөн сарын 28-ны өдөр Монгол, Хятадын залуусын “Энх Мэндийн Хадаг” концерт Соёлын төв өргөөнд амжилттай болж өндөрлөлөө. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан энэхүү концертонд ӨМӨЗО-ны Хүрээ хошууны Улаанмөчир чуулга, залуу дуучин Мөнхжаргал, Урнаа, Амгалан, Үзэсгэлэн, нэрт дуучин Халин, Цэцэгмаа нар оролцож, үзэгчдийн сонорыг мялаав. ӨМӨЗО-ны Хүрээ хошуу нь хуучнаар Жирэм аймаг, өнөөгийн Түнляо хотын нэг хошуу бөгөөд дээр үед Өвөр Монголын шарын шашны гол төв байсан учраас Хүрээ хошуу гэж нэрлэжээ. Энэ нутаг Андай бүжгээрээ алдартай аж.
Удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан ЦДБЭТ-аас тус байгууллагын дуучид болох Нэргүйн Түвшинжаргал, Дугарын Алтанхүү нарын “Diva” уран бүтээлийн тоглолтоо өргөн барих гэж байна.
Тоглолтонд ЦДБЭТ-ын эстрад симфони найрал хөгжим, ЦДБЭТ-ын найрал дуучид, ЦДБЭТ-ын бүжигчид, “Мотив” хамтлаг, дуучин Баярцэнгэл зэрэг уран бүтээлчид оролцох нь ээ. Тоглолт 3 дугаар сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд 16 цагаас тоглогдох ажээ.
Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2014″ наадамд Гранпри шагналыг “Ижий гөрөөс” дуу хүртжээ.
28 дахь жилтэйгээ золгож буй тус наадамд хөгжмийн зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийн нийт 100 гаруй уран бүтээл өрсөлдсөн байна.
Харин тэднээс МУГЖ Н.Чулуунхүүгийн ая, яруу найрагч Ай.Төмөр-Очирын шүлэг “Ижий гөрөөс” дуу олны талархлыг хүлээж, тэргүүн байрыг эзэлжээ. Уг дууг залуу дуучин Н.Дашдэмбэрэл дуулж олныг баясгасан байна.
“Ижийн энтэй эгч” тоглолт болно
“Ижийн энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Хөөрхөн тэр минь”, “Дүүгээ санана”, “Дорнын бүсгүй” зэрэг олон хит дууны эзэн, дуучин П.Идэржавхлан ирэх сард уран бүтээлийн бие даасан хоёр дахь тоглолтоо товложээ. “Ижий энтэй эгч” нэртэй түүний тоглолт гуравдугаар сарын 4-нд 19:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болох юм байна.
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б. Жамъяндагвын “Тэнгэрийн ташуур” II бүлэг, 4 үзэгдэлт балет УДЭТ-ын тайзнаа ирэх сарын 1-нд тоглогдох гэж байна. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч Атилла хааны дэлхийг чичрүүлж явсан үеийг тус балетээр үзүүлэх болно. Тэрээр Ромын хаадын нүүр рүү нулимж, нойргүй хонуулж, заримынх нь сүнсийг зайлуулж явсан бөгөөд тэднээс “Тэнгэрийн ташуур” хэмээх хочийг авсан гэдэг.
Атилла хаан болон Хүннү цэргүүдийн хүч чадал, эр зориг, сүр жавхааг харуулсан түүхийг сэлэмт бүжгээр УДЭТ-ын уран бүтээлчид харуулах болно. Балетын хөгжмийг А.Батдэлгэр, Хөгжмийн зохиолч А.Батдэлгэр нь “Тэнгэрийн ташуур” балетыг найруулж байгаа төдийгүй бүжиг дэглэлтийг хийсэн байна. Одоогоор Аттила хаанд тус театрын жүжигчин О.Ганцоож тоглохоор болжээ. Мөн театрын гоцлол бүжигчин Г.Батчимэг, Б.Саруул, Х.Мөнгөнхөлөг нар бусад дүрүүдэд тоглох юм. Харин “Тэнгэрийн ташуур” балетын тайзны зураачаар Г.Ганбаатар, хувцас загварыг Г.Оюун нар бутээж байгаа юм байна.